What would you like to search for?

Our News

Тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран сэргээн нутагшуулсан тарваганы байршил, үржлийн амжилтыг тодорхойлж, ажиглалт мониторингийн судалгаа хийлээ. Судалгаагаар тарваганы үхэл хорогдол бага байсан бөгөөд цаашид тус газарт тарвага сэргээн нутагшуулах бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ. Учир нь, тус газар олон зүйлийн ургамалтай, тарваганд учруулах аюул дарамтын нөлөө бага ажээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг 2014 оноос хариуцан ажиллаж байгаа билээ. Тус газар Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгийг дамнан оршдгоороо онцлог бөгөөд орон нутгийн удирдлага байгаль хамгааллын ажилд идэвхтэй хамтран оролцож байна.  
Хар Ямаатын байгалийн нөөц газарт хууль бус агнуур зэрэг олон шалтгааны улмаас тарвага устаад байсан учир  өнгөрсөн 2019 оны зун Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын санхүүжилтээр 20 тарвага (Marmota sibirica)  сэргээн нутагшуулсан билээ. Энэ ажлыг хийхийн өмнө МУИС-ийн хээрийн судалгааны мэргэжилтнүүд Хар Ямаатын байгалийн нөөц газрын ургамалжилтыг судалж тарвага сэргээн нутагшуулах боломжтой газруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон юм.  
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран сэргээн нутагшуулсан тарваганы байршил, үржлийн амжилтыг тодорхойлж, ажиглалт мониторингийн судалгаа хийлээ. Судалгаагаар тарваганы үхэл хорогдол бага байсан бөгөөд цаашид тус газарт тарвага сэргээн нутагшуулах  бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ. Учир нь,  тус газар олон зүйлийн ургамалтай, тарваганд учруулах аюул дарамтын нөлөө бага ажээ. Тиймээс 2020 оны зун Хэнтий аймгийн Байгаль орчны газрын санхүүжилтээр 30 тарвагыг Хар Ямаатын БНГ-т нэмж сэргээн нутагшууллаа. Тус газрын байгаль хамгаалагчид болон идэвхтэн байгаль хамгаалагч нар сэргээн нутагшуулсан тарваганы мониторинг судалгааг үргэлжлүүлэн хийх юм.        
© ДБХС
Судалгаагаар тарваганы үхэл хорогдол бага байсан бөгөөд цаашид тус газарт тарвага сэргээн нутагшуулах бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу