What would you like to search for?

Our News

Орон нутгийн иргэдийг түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Байгаль орчин Бидний ирээдүйд” төслийн хүрээнд Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан ба хэрэгжилтийг дэмжин ажиллаж байна. Ногоон хөгжлийн хөтөлбөрийн Ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд зохион байгуулж буй Ховд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зарим ажлуудыг гүйцэтгэнэ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Байгаль орчин Бидний ирээдүйд” төслийн хүрээнд  Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан ба хэрэгжилтийг дэмжин ажиллаж байна. Ногоон хөгжлийн хөтөлбөрийн Ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд зохион байгуулж буй Ховд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зарим ажлуудыг гүйцэтгэнэ.  
 
Зорилго: Ховд аймгийн “Гурван цэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, аялал жуулчлалын компаниуд, нөхөрлөлүүд, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, “Цаст Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбоо, томоохон арга хэмжээ зэрэгтэй газар нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, чадавхижуулах, сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулах.
Хамрах хүрээ: Ховд аймаг.
Хугацаа: 2020 оны 10 сарын 25-с 2021 оны 06 сарын 30-ныг дуустал
Үйл ажиллагаанд хамрагдах талууд:
Дараах талуудтай(гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй) бодлого, үйл ажиллагааг уялдуулж үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана:
Үндэсний түвшинд: БОАЖЯ, мэргэжлийн холбоод
Аймгийн түвшинд: АЗДТГ, БОАЖГ, ААН, Нөхөрлөлүүд, Төрийн бус байгууллагууд, холбогдох төсөл хөтөлбөрүүд
Гүйцэтгэх ажил:
-Аймгийн аялал жуулчлалын компаниуд, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах, чадавхижуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх
-Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй газар дээр нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, нутгийн иргэдэд түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлалын 3-5 бүтээгдэхүүн хөгжүүлж зах зээлд нийлүүлэх
-Аймгийн “Цаст Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбооны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах, чадавхижуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх
-Аймгийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох “Цайны зам” өв соёлын наадам, “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр зэрэг томоохон арга хэмжээний хөтөлбөрийг сайжруулж хөгжүүлэх
-Ховд аймгийг зорин ирэх дотоод болон гадаадын жуулчдад зориулсан цахим мэдээллийн агуулга боловсруулж, хүртээмжийг сайжруулах 
Тавигдах шалгуур:
-Аялал, жуулчлалын салбарт 10-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх.
-Аялал, жуулчлалын зөвлөх, сургах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, салбарын хөгжлийн төлөвлөлтийн талаар ажиллаж байсан 5-с доошгүй жилийн туршлагатай байх
-Аялал, жуулчлалын салбарын холбогдох үйл ажиллагаанд зориулагдсан сургалт, хөгжүүлэлтийн модультай байх
-Салбартаа мэргэшсэн 5-аас доошгүй жилийн ажлын туршлага бүхий сургагч багш, зөвлөх багтай байх
-Олон улсын байгууллага төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
-Байгаль хамгаалалд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг байгаль хамгааллын баримжаатай хөгжүүлэх талаар үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно.
Ирүүлэх материал:
-Дараах мэдээллүүдийг 2020 оны 10 сарын 21-ны өдрийн 17 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ.
-Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Аялал, жуулчлалын салбарт сургалт, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх чиглэлээр гүйцэтгэсэн ажлын танилцуулга
-Салбарын оролцогч талуудыг чадавхижуулах сургалтын модулийн хураангуй танилцуулга
-Зөвлөх багийн туршлага, ур чадварын мэдээлэл, CV 
Жич: Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулах бөгөөд эхний шатанд шалгарсан байгууллагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч дараагийн шатны шалгаруулалт явуулна.
 
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу