What would you like to search for?

Our News

Экоклубын сурагчдын хүсэлтийг шийдвэр гаргагчид дэмжиж эхэллээ

Экоклубын сурагчдын хүсэлтийг Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын төлөөлөгчдын хуралдаанаар дэмжсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр цагаан зээр хамгаалах үйл ажиллагааг сурталчлан таниулах, буу, анч ноходтой айлуудын судалгаа гаргаж, гэрээ байгуулан хамтарч ажиллах замаар хууль бус агнуурыг бууруулах, цагаан зээрийн мах эд эрхтнийг наймаалахыг таслан зогсооход анхаарч ажиллахаар болов. Түүнчлэн цагаан зээрийн өдрийг жил бүр тэмдэглэх, эко мини парламентын уулзалтыг цагаан зээр бүхий сумдын сурагчдад, нутгийн иргэдийн төлөөлөлийг оролцуулан зохион байгуулахад орон нутгийн шийдвэр гаргагчид дэмжлэг үзүүлэх юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар цагаан зээр хамгаалах “Янзаган хүрээг хайрлаарай” уулзалтыг  экоклубын сурагчидтай хамтран жил бүр  амжилттай зохион байгуулж байгаа билээ. Экоклубын сурагчид орон шийдвэр гаргагчдад хандаж цагаан зээр хамгааллын ажлыг үр дүнд хүргэх зорилгоор хүсэлт хүргүүлсэн юм.
Тэгвэл, экоклубын сурагчдын хүсэлтийг Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын төлөөлөгчдын хуралдаанаар дэмжсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр цагаан зээр хамгаалах үйл ажиллагааг сурталчлан таниулах, буу, анч ноходтой айлуудын судалгаа гаргаж, гэрээ байгуулан хамтарч ажиллах замаар хууль бус агнуурыг бууруулах, цагаан зээрийн мах эд эрхтнийг наймаалахыг таслан зогсооход анхаарч ажиллахаар болов. Түүнчлэн цагаан зээрийн өдрийг жил бүр тэмдэглэх, эко мини парламентын уулзалтыг  цагаан зээр бүхий сумдын сурагчдад, нутгийн иргэдийн төлөөлөлийг оролцуулан зохион байгуулахад орон нутгийн шийдвэр гаргагчид дэмжлэг үзүүлэх юм. Нэгэнт шийдвэр гаргагчид дэмжих шийдвэр гаргасан учир Дадал сумын экоклубын сурагчид цагаан зээр хамгаaлах ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.       
© ДБХС
Нэгэнт шийдвэр гаргагчид дэмжих шийдвэр гаргасан учир Дадал сумын экоклубын сурагчид цагаан зээр хамгаaлах ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу