The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Ойн нөөц бүрдүүлэх ажил амжилттай үргэлжилж байна
Мэргэжилтнүүдийн ярьснаар 2017-2025 онд 9530 кг боргоцойноос 77.9 кг үр гарган авчээ. Үүний үр дүнд өөрсдийн бэлтгэсэн тарьцаар цогцолборт газрын орчны бүсийн Хэнтий аймгийн Дадал суманд 5 га талбайд ойжуулалтын ажлыг талуудтай хамтран хийж, уг ойжуулалт хийсэн талбайг улсын ойн санд хүлээлгэн өгсөн юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран ой мод, нөөцийг хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна. Ялангуяа нарсны боргоцой түүж, үр бэлтгэх ажлыг 2011 оноос эхэлсэн бөгөөд 2017 оноос тус ажлыг жил бүр тасралтгүй хийж байгаа юм. Мэргэжилтнүүдийн ярьснаар 2017-2025 онд 9530 кг боргоцойноос 77.9 кг үр гарган авчээ. Үүний үр дүнд өөрсдийн бэлтгэсэн тарьцаар цогцолборт газрын орчны бүсийн Хэнтий аймгийн Дадал суманд 5 га талбайд ойжуулалтын ажлыг талуудтай хамтран хийж, уг ойжуулалт хийсэн талбайг улсын ойн санд хүлээлгэн өгсөн юм.
Нарсны боргоцой түүж, үр бэлтгэх ажил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ойжуулалтын ажлын тарьцны нөөцийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй бөгөөд 2026 оны байдлаар 2-5 настай 100 мянга гаруй тарьц, суулгацын нөөц бүрдүүлээд байгаа ажээ.
Түүнчлэн Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь Монгол орны нарсны голлох нөөц нутгийн нэг бөгөөд энэ утгаараа үрийн нөөц бүрдүүлэх нь зөвхөн тухайн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд ойн экосистем, генетик нөөцийг хамгаалах чухал ач холбогдолтой юм.