What would you like to search for?

Our News

Орон нутгийн шийдвэр гаргагчид хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж байна

Сурагчид тогорууны өндөг хамгаалах чиглэлээр ямар ажил хийснээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо. Дадал сумын экоклубын сурагчдын хувьд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажил санаачилан хийсэн аж. Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс экоклубын сурагчид энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийв. Тэд нуур орчмын малын тоо болон нохойны тоог гаргаж, цэн тогорууны үржлийн үед гэрийн нохойгоо уяахыг уриалжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нүүдлийн шувуудын өндөг хамгаалах “Миний нутгийн дэгдээхэй” аяныг  экоклубын сурагчидтай хамтран хийж байгаа билээ.  Аяны үр дүнг хэлэлцэх, туршлага судлах уулзалтыг 2022 оны есдүгээр сард Хурх хүйтний хөндийд  зохион байгууллаа. Уулзалтад Биндэр нууранд 2019 оноос ажиглалт хийж байгаа “Ногоон алт” экоклубын сурагчид болон Дадал сумын экоклубын нийт 30  сурагч оролцлоо.
Сурагчид тогорууны өндөг хамгаалах чиглэлээр ямар ажил хийснээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо. Дадал сумын экоклубын сурагчдын хувьд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажил санаачилан хийсэн аж. Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс экоклубын сурагчид энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийв. Тэд нуур орчмын малын тоо болон нохойны тоог гаргаж, цэн тогорууны үржлийн үед гэрийн нохойгоо уяахыг  уриалжээ. Энэ ажлын үр дүнд 5 малчин  нохойгоо уясан байна.  Тус уулзалтад Батширээт сумын ИТХ-ын дарга Г.Байгаль оролцсон бөгөөд ” Хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж байна. Цэнтогорууны үржлийн үед малчдыг нохойгоо уях талаар албан шаардлага хүргүүлэх болно. Үүнд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран ажиллана” хэмээн ярьжээ.   
© ДБХС
Сурагчид тогорууны өндөг хамгаалах чиглэлээр ямар ажил хийснээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу