The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Монгол Улс Улаан дансыг 19 жилийн дараа шинэчиллээ
Монгол Улс хөхтөн, хэвлээр явагч, хоёр нутагтан, загас гэсэн дөрвөн том бүлгийн хүрээнд IUCN-ийн Улаан дансны улсын хэмжээний хоёр дахь иж бүрэн дахин үнэлгээг 19 жилийн дараа хийж гүйцэтгэлээ. Энэ нь зэрлэг амьтдын талаархи шинжлэх ухааны суурь мэдээллийг сайжруулах, нэн ховордсон зүйлийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Дахин үнэлгээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Их Сургууль, үндэсний судлаачид болон хараат бус шинжээчидтэй хамтран хийсэн юм. Өмнө нь улсын хэмжээний IUCN-ийн Улаан дансны үнэлгээг 2006 онд хийж байв. Үүнээс хойш иж бүрэн дахин үнэлгээ хийгдээгүй тул хамгааллын статусын үнэлгээнд зөрүү, алдаа нэмэгдэх хандлагатай болоод байсан билээ. Энэ удаад Монгол Улс дараах 249 зүйлийг дахин үнэлжээ:
141 хөхтөн зүйл (2006 онд 128 байсан)
76 загасны зүйл (2006 онд 64 байсан)
7 хоёр нутагтан зүйл (2006 онд 6 байсан)
25 хэвлээр явагч зүйл (2006 онд 21 байсан)
Үнэлгээний үр дүн нь Монгол Улсын “Амьтны тухай хууль”-ийн удахгүй хийгдэх шинэчилсэн найруулгын шинжлэх ухааны үндсэн суурь баримт бичиг болох ажээ.