What would you like to search for?

Our News

“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 2026” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлд хэрэгжүүлж байгаа сайн жишээнүүдийг сурталчлах, түүнчлэн өндөр уулын экосистемд гарч буй өөрчлөлтийг олон нийтэд хүргэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр зорьж байна. Учир нь, сүүлийн 11 жил дараалан түүхэн дэх хамгийн халуун жилүүд болсон бөгөөд гамшигт үзэгдлүүдийн тоо, давтамж нэмэгдэж, цэнгэг усны эх үүсвэрийн нэг болсон мөнх цас хайлах нь эрчимжиж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг Монгол улсад 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхий нийтээрээ энэ арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 28-ны Бямба гаригт тэмдэглэн өнгөрүүлэх юм.        

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлд хэрэгжүүлж байгаа сайн жишээнүүдийг сурталчлах, түүнчлэн өндөр уулын экосистемд гарч буй өөрчлөлтийг олон нийтэд хүргэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр зорьж байна. Учир нь, сүүлийн 11 жил дараалан түүхэн дэх хамгийн халуун жилүүд болсон бөгөөд гамшигт үзэгдлүүдийн тоо, давтамж нэмэгдэж, цэнгэг усны эх үүсвэрийн нэг болсон мөнх цас хайлах нь эрчимжиж байна. 

Зорилго, зорилт: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын манлайлал, дэмжлэгтэйгээр “Эх дэлхийн цаг 2026” арга хэмжээг “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд” агуулгын хүрээнд зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээг гүйцэтгэх байгууллага сонгон шалгаруулна.

Хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 16-28-нд зохион байгуулна.

Хийгдэх ажил:

Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хуваалцах (Бүтээх контент: 1 cover, 5 art poster, 4 reel, 2 ярилцлага болон бусад)
Эвэнт арга хэмжээ зохион байгуулах (3 сарын 28-ны өдөр)
Үйл ажиллагааны талаархи богино хэмжээний видео хийх. (Англи, Монгол дуу оруулгатай, 2 хүртэлх минут)

Тайлан: Тайланг фото зураг, дүрс, бичлэг, бүтээлч ажил зэрэг материалын хамт хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 03.

Тавигдах шаардлага:

Сонирхсон байгууллага нь бүтээлч контент хийх, хөгжүүлэх чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх,
Ажлын туршлагатай баг, бүрэлдэхүүнтэй байх,
Бүтээлч санаа, санаачилгатай, шинэлэг арга барилтай байх.

Санал ирүүлэх: Сонирхсон байгууллага доорх мэдээллүүдийг 2026 оны 02-р сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар PDF файл болгон ирүүлнэ үү. Үүнд:

Сонирхол илэрхийлсэн албан захидал
Байгууллагын танилцуулга /үүнд сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга/
Багийн гишүүдийн танилцуулга
Ажил гүйцэтгэх санал болон ажлын календарчилсан төлөвлөгөө
Үнийн санал, задаргааны хамт.  

© ДБХС
Logo

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу