What would you like to search for?

Our News

“Мойлхон чамд баярлалаа”

Энэ арга хэмжээнд Хэнтий аймгийн Дадал сумын “Ногоон арал” экоклубын сурагчид оролцож байна. Идсэн мойлны яс (үр) хог болдог. Хаягдал болдог үрээр моносны мод ургуулах санаачилгыг тус экоклубын сурагчид гаргаж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2019 оноос “Мойлхон чамд баярлалаа” аян өрнүүлж байна. Хэнтий аймгийн Дадал сум нь мойл жимсээр баялаг нутаг. Хэдий тийм ч байгалийн баялгыг зохистой ашиглах шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд нийслэл, орон нутаг, олон улсын 14-18 насны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, залуус танхимаар болон цахимаар оролцож буй юм.
Энэ арга хэмжээнд Хэнтий аймгийн Дадал сумын “Ногоон арал” экоклубын сурагчид оролцож байна. Идсэн мойлны яс (үр) хог болдог. Хаягдал болдог үрээр моносны мод ургуулах санаачилгыг тус экоклубын сурагчид гаргаж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол  дахь хөтөлбөрийн газартай хамтран 2019 оноос “Мойлхон чамд баярлалаа” аян өрнүүлж байна. Хэнтий аймгийн Дадал сум нь мойл жимсээр баялаг нутаг. Хэдий тийм ч байгалийн баялгыг зохистой ашиглах шаардлагатай байгаа юм.  “Ногоон арал” экоклуб нь нийт 26 гишүүнтэй бөгөөд мойлны үрсэлгээ ургуулах ажлыг гишүүд нь хариуцан ажилладаг. 2019-2021 оны хугацаанд нийт 7 кг үр цуглуулж үрсэлгээ хийсэн. 620 гаруй сурагч мойлны яс цуглуулах дадалд суралцаж байна.Түүнчлэн экоклубын 32 сурагч монос модыг үрээр тарих, арчлах аргачлалд суралцжээ.      
Сурагчид зуны амралтаараа 7 хоногоор ээлжлэн усалж, бойжуулах ажлаа хийсэн аж. 2021 онд 3 настай бодгалийн дундаж өндөр нь 14.6 см байсан бол 2022 онд дундаж өндөр нь  24.2 см болж ургажээ.  Экоклубын сурагчид " Бид энэ аяны хүрээнд мойлны ясыг цуглуулж үрслүүлснээр бусдад зөв жишээ болж чадсан гэж бодож байна. Манай суманд олон айл гэрийнхээ гадна мойл тарьдаг болсон. Удахгүй аяныхаа нэрээр төгөл байгуулахаар төлөвлөж байгаа. Мойлны суулгацны өсөлтийг хэмжих, услах, хог ургамлыг нь түүх, хашаажуулах ажлыг  бид амжилттай хийсэн. Бидний хийсэн судалгаагаар сүүдэр газрын суулгацны өсөлт 2-3 см илүү байсан  бол хайрцагт тарьсан нь 2-3 см намхан ургалттай байв. Бидний тарьсан мойлны модны суулгацыг услах  зориулалтын сав болон хашаа барих банз  модыг худалдаж авахад тусласан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол  дахь хөтөлбөрийн газрын ах эгч нартаа  маш их баярлалаа” хэмээн ярьсан юм.
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам "Хүүхдүүд идсэн жимснээсээ авсан үрээ үрслүүлж мод болтол нь хайрлаж хамгаалж, улмаар төгөлтэй болно гэж зорьж байгаа нь гайхалтай" хэмээн хэлж байлаа.
“Мойлхон чамд баярлалаа” аяныг хэрэгжүүлсэн нь олон давуу талтай аж. Жишээлбэл, хүлэмжинд тариалах боломжтой, өрх бүр моносыг үрээр тарьж, ашигласнаар байгальд ирэх дарамт буурч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулна, сурагчид байгалийн баялгыг зөв зохистой ашиглах дадалд суралцсан зэргийг дурдаж болно.
2019-2021 оны хугацаанд нийт 7 кг үр цуглуулж үрсэлгээ хийсэн. 620 гаруй сурагч мойлны яс цуглуулах дадалд суралцаж байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу