What would you like to search for?

Our News

ЭКОКЛУБЫН СУРАГЧДЫН САНААЧЛАГЫГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД ДЭМЖЛЭЭ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голын сав газрын экоклубын сурагчидтай хамтран “Хуванцарыг бид багасгаж чадна” аян зохион байгуулж байгаа билээ. Хэнтий аймгийн Батширээт сумын ерөнхий боловсролын сургуулийн “Ногоон-Алт” экоклубын сурагчид энэ аяныг сумандаа хэрэгжүүлэх хүсэлт гаргасныг орон нутгийн шийдвэр гаргагчид дэмжсэн байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар  Онон голын сав газрын экоклубын сурагчидтай хамтран “Хуванцарыг бид багасгаж чадна” аян зохион байгуулж байгаа билээ. Хэнтий аймгийн Батширээт сумын ерөнхий боловсролын сургуулийн “Ногоон-Алт” экоклубын сурагчид энэ аяныг сумандаа хэрэгжүүлэх хүсэлт гаргасныг орон нутгийн шийдвэр гаргагчид дэмжсэн байна.
Тиймээс сумын ИТХ, ЗДТГ, Ойн анги, Онон-Улз голын сав газрын захиргаа, сургууль, цэцэрлэгийн эко зөвлөлтэй хамтран сумын хэмжээнд хогоо ангилж ялгадаг болох, хуванцараас ангид байх  ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний эхлэл болгож эрүүл аюулгүй орчинг бүтээх “Хөгжлийн төлөө хамтдаа”  эко сургалтыг онлайн болон танхимын хосолсон байдлаар 2022 оны 2 сарын 22-нд зохион байгуулжээ. Уг сургалтад сумын удирдлагууд болон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцсон байна.
Сургалтаар хуванцар хог хаягдал байгаль экологид ямар хор хөнөөл учруулдаг, хогоо ангилан ялгахын ач холбогдол зэрэг олон сэдвээр мэдээлэл өгч харилцан яриа өрнүүлжээ. Оролцогчид маш хэрэгтэй чухал сургалт боллоо хэмээн онцолж байсан бөгөөд иргэдийн хандлагыг өөрчлөх нь нэн тэргүүний ажил гэдэгтэй санал нэгдэж байв. Цаашид  сумын хог хаягдлыг ангилан ялгадаг болох, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жишиг айл шалгаруулах уралдаан зарлах зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлэхээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж ажиллахаар болсон талаар Орон нутгийн удирдлага ярилаа.
Түүнчлэн аяны хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд болсон мөсөн шагайн харваанд оролцогчид “Хуванцараас  татгалзая” уриатай оролцсон нь иргэдийн талархлыг хүлээлээ. Энэ арга хэмжээнд тамирчид, дэмжигчид нийт 300 гаруй хүн оролцсон бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын мэргэжилтнүүд хуванцар хог хаягдал байгаль экологид ямар хор хөнөөл учруулдаг талаар иргэдэд мэдээлэл өгч  “Хуванцараас  татгалзая” уриалгыг олон нийтэд хүргэж ажиллалаа. Уриалгад 195 хүн нэгдэж гарын үсэг зурсан байна.
 
Хэнтий аймгийн Батширээт сумын ерөнхий боловсролын сургуулийн “Ногоон-Алт” экоклубын сурагчид энэ аяныг сумандаа хэрэгжүүлэх хүсэлт гаргасныг орон нутгийн шийдвэр гаргагчид дэмжсэн байна.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу