The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Хилчид байгаль хамгаалалд идэвхтэй оролцож байна
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Хилийн ногоон бүс” санаачилгыг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. “Хилийн ногоон бүс” гэдэг нь Хилийн тухай хуульд заасны дагуу улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэр бөгөөд Хил хамгаалах байгууллагатай хамтран тэнд байгаа биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой үйл ажиллагаа билээ. Өөрөөр хэлбэл, хилийн цэргийнхнийг байгаль хамгаалалд татан оролцуулах нь хамгааллын нэг оновчтой хувилбар гэдэгт талууд санал нэгтэй байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хэнтий аймгийн Дадал сум дахь Хилийн цэргийн ангитай хамтран “Хилийн ногоон бүс” арга хэмжээг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Хилийн цэргийн ангийн 68 албан хаагч, хамгаалалтын захиргааны 12 албан хаагч тус тус хамрагдлаа. Энэ жилийн арга хэмжээ онцлогтой байлаа. Учир нь, Хилийн цэргийн ангийн 4 нөхөрлөл нь тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр өөрсдийн санаачилгаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгааллын үнэт зүйлсийн нэрээр багаа нэрлэж идэвхтэй оролцсон юм.
Багууд бүтээлч ажил хийх явцдаа өөрсдийн сонгосон үнэт зүйлийн талаар судалж, танилцуулга бэлдэж, танилцууллаа. Бүтээлч ажлын хүрээнд багууд хамгааллын 4 үнэт зүйлийг модоор сийлж хийсэн байна.