What would you like to search for?

Our News

Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүд туршлага солилцлоо

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын менежментийг сайжруулах, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газар, Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаадын мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцуулах солилцооны хөтөлбөрийг энэ жил эхлүүлсэн юм.

Энэ удаагийн үйл ажиллагааг  Монгол элсний байгалийн цогцолборт газарт 2026 оны 5 дугаар сарын 10-18-нд зохион байгуулж 10 мэргэжилтэн оролцов. Эхлээд  Монгол элсний байгалийн цогцолборт газрын удирдлага байгууллагынхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, ололт амжилтаа хуваалцлаа. Хөтөлбөрийн үйл ажиллагааг сонирхолтой, үр дүнтэй болгохын тулд оролцогчид Монгол элсний байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүдийн хийдэг хамгааллын үйл ажиллагаанд хамтран оролцсон юм. Тухайлбал, нүүдлийн шувуу ажиглах судалгааны ажил хийх, автомат камер тавих, мод тарих ажилд  оролцож туршлагаа солилцлоо. Мөн шуурганы улмаас нураад байсан худгийг сэргээн засварласан байна.        

“Сурсан, мэдсэнээ бусдадаа хуваалцах нь маш чухал, хамгааллын ажилд үр дүнтэй. Энэ удаа ихийг сурлаа. Бидний хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн оролцогчид ярилаа. Туршлага солилцох дараагийн уулзалтыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газарт хийхээр болсон байна.

© ДБХС
Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүд туршлага солилцлоо

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу