The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Байгаль хамгаалагч С.Золзаяа: Нутгийн иргэд бидний ажлыг дэмждэг
Тус хамгаалалтын захиргаа шинээр тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг иргэд, олон нийтэд таниулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран тэмдэгжүүлэлт хийсэн. Мөн тус хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгаль хамгаалагчдад зориулсан хяналтын байр барьж, иж бүрэн тохижуулж өгсөн байна. Тэнд ажиллаж байгаа байгаль хамгаалагч С.Золзаяатай ярилцлаа.
-Эмэгтэй хүн байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа нь анхаарал татаж байна. Өөрийгөө танилцуулна уу?
- Намайг С.Золзаяа гэдэг, экологич мэргэжилтэй. Биндэр сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Одоо энэ тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагч, хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Миний хариуцан хамгаалж байгаа газар бол зэрлэг амьтад болон ховор ургамлаар баялаг. Мөн том, жижиг олон голын эх ундрага, биологийн олон янз байдлыг агуулсан маш өвөрмөц, онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Хэрвээ энд алт олборлолт эхэлсэн бол энэ сайхан онгон байгаль сүйдэж, эдгээр зэрлэг амьтад үргэн дайжих байв. Ийм сайхан газрыг уул уурхайгаас салгаж чадсан нь том амжилт гэдэгтэй нутгийн иргэд ч санал нэг байгаа.
-Харуулын байртай болсны давуу тал юу вэ?
- Харуулын байрыг шинээр байгуулсан нь байгаль хамгаалагчид биднийг ажлаа хийх тохилог таатай орчин бүрдүүлээд байгаа. Бид хяналт шалгалтаа хийхийн зэрэгцээ, харуулын байрандаа судалгаа шинжилгээ хийдэг, ер нь ээлжийн хугацаандаа бид маш их ажил амжуулдаг. Энд 9 байгаль хамгаалагч хамгаалалтын ажлыг ээлжлээд хариуцаж ажилладаг.
Энэ харуулын байрыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр байгуулан, бүрэн тохижуулсан. Биднийг үргэлж дэмжиж байдаг, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ДБХС-гийнхандаа баярлаж, талархсанаа илэрхийлье.
-Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарч байна уу?
-Хяналт шалгалтыг бид тогтмол хийж байна. Нутгийн малчин айлуудтай хамтран ажиллаж хууль, дүрэм, журам /ойн хууль, ТХГН-ын хууль,/-ыг тогтмол танилцуулж байдаг. Хамгийн гол хамтрагч маань нутгийн иргэд, малчид. Тэдэнтэйгээ маш сайн холбоотой ажиллаж байна. Нутгийн иргэд ч бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг. Бас орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа. Үүний ачаар одоогоор ноцтой хэрэг зөрчил гараагүй байна.

© ДБХС
Байгаль хамгаалагч С.Золзаяа