What would you like to search for?

Our News

“Цоохор найз” хүүхэлдэйн жүжиг хүүхдүүдийн сонирхлыг татаж байна

Уг хүүхэлдэйн жүжгийг найруулан тоглоход Зэрэг сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Соёлын төв болон “Эрдэнийн чулуу” нөхөрлөл бүрэн бүрэлдэхүүнээрэээ оролцсон байна. Ковидын халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой танхимын нөхцөл байдал зэргээс шалтгаалан энэ удаад 78 хүүхдэд бүтээлээ хүргэсэн байна. Харин илүү олон хүнд хүргэх үүднээс WWF-Mongolia фейсбүүк хуудсаараа дамжуулан жүжиг байдлаар 8600 гаруй хүнд уг бүтээлээ хүргэлээ. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэллээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хүүхэлдэйн жүжгээр дамжуулж ирвэс хүн 2-ын зөрчлийг бууруулах  зорилгоор “Цоохор найз”  цувхал номоос сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжгийг 2021 оны 3 сарын 22-нд Ховд аймгийн Зэрэг сумын соёлын төвд тоглолоо. Энэ жүжгээр дамжуулан ирвэс хүн 2-ийн олон зуун жилийн турш зохицон амьдарч ирсэн уламжлалыг ирвэстэй нутгийн иргэд, малчдад сурталчлах боломжтой юм.
Уг хүүхэлдэйн жүжгийг найруулан тоглоход Зэрэг сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Соёлын төв болон “Эрдэнийн чулуу” нөхөрлөл бүрэн бүрэлдэхүүнээрэээ оролцсон байна. Ковидын халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой танхимын нөхцөл байдал зэргээс шалтгаалан энэ удаад 78 хүүхдэд бүтээлээ хүргэсэн байна. Харин илүү олон хүнд хүргэх үүднээс WWF-Mongolia фейсбүүк хуудсаараа дамжуулан жүжиг байдлаар 8600 гаруй хүнд уг бүтээлээ хүргэлээ. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэллээ. Учир нь, “Цоохор найз” хүүхэлдэйн жүжгийг Ховд аймгийн БОАЖГ анхааралдаа авч, Увс аймагт болох 2021 оны Ирвэсийн фестивальд тоглуулах санал гаргаснаараа уг бүтээлийн үнэ цэнийг өсгөж чадлаа хэмээн зохион байгуулагчид ярьж байв. Хүүхдүүд ч энэ жүжгийн ихэд сонирхон үзэж байгальтайгаа зохицон амьдрахын ач холбогдлыг ойлгож авлаа. 
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Цоохор найз” хүүхэд багачуудад зориулсан зурагт цуврал ном эрхлэн гаргасан юм. Уг ном нь цоохор ирвэс болон малчдын зөрчлийг  Ууганаа хүү, цоохор ирвэсийн гүем Цоохор, Монгол банхрын гөлөг Харанга  3-ын нөхөрлөл, тэдэнд тохиолдох адал явдлаар дүрслэн илэрхийлжээ. Уг ном 2019 онд хэвлэгдсэн цагаасаа эхлэн хүүхэд багачуудын дуртай  ном болж, ялангуяа ирвэс хамгаалах сэтгэлтэй ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх хувь нэмрээ оруулсаар байна.
© ДБХС
Энэ жүжгээр дамжуулан ирвэс хүн 2-ийн олон зуун жилийн турш зохицон амьдарч ирсэн уламжлалыг ирвэстэй нутгийн иргэд, малчдад сурталчлах боломжтой юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу