What would you like to search for?

Our News

Төслийн Сум хариуцсан ажилтан шалгаруулна

Төслийн үндсэн зорилго нь Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл-өртөгийн сүлжээнд тулгуурлан, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицсон амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомсдохоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Харъяалах байгууллага:НҮБ-ын ХХААБ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Төслийн дугаар: НҮБХХААБ GCP/MON/018/GFF             ДБХС     MON0033/40002171
Ажиллах газар Хэнтий аймаг: Баян-Адрага, Баян-Овоо, Норовлин сумдууд
Сүхбаатар аймаг: Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумдууд
Дорнод аймаг: Матад, Булган, Хөлөнбуйр сум – СУМ ТУС БҮРТ  ХҮН
Ажиллаж эхлэх хугацаа:2021 оны 6-р сарын 15             
Үргэлжлэх хугацаа:  3 сар туршилтын хугацаатай байх ба туршилтын хугацааны дараа ажлын гүйцэтгэлийг үнэлж 12 сараар буюу жил бүр сунгана. Нийт ажиллах боломжит хугацаа бүгд 56 сар.
Зарлагдсан огноо:2021 оны 6-р сарын 2             Зарлал дуусах огноо:   2021 оны 6-р сарын 12 өдөр
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС) хамтран “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг 2021-2025 онд Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин сумд, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган сумд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумдад тус тус хэрэгжүүлнэ.
Төслийн үндсэн зорилго нь Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл-өртөгийн сүлжээнд тулгуурлан, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицсон амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомсдохоос урьдчилан сэргийлэхэд оршино.
Үүрэг хариуцлага:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий удирдлага, Төслийн Үндэсний Менежерийн шууд удирдлага дор төслийн Сум хариуцсан ажилтан нь сумын холбогдох албаны хүмүүс, орон нутгийн иргэдтэй хамтран орон нутгийн түвшинд төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэхдээ сум хариуцсан ажилтан нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
•Төслийн удирдлагын нэгж (ТУН)-ийн мэргэжилтнүүд, зөвлөхүүд, тусгай хамгаалалттай газар болон сумын захиргааны албаны хүмүүс, багийн дарга, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн ажилтнууд, нутгийн иргэдийн байгууллагууд зэрэг талуудтай хамтран төслийн орон нутаг дахь үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллана. Тухайлбал:
-Сумын түвшний газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг хянах тогтолцоог бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа;
-Тогтвортой хөдөө аж ахуй, бэлчээрийн менежмент, хоршоо, бэлчээр ашиглагчдын бүлэг, ойн нөхөрлөл зэрэг нутгийн иргэдийн байгууллагууд, Төрийн бус байгууллагын чадавхыг бэхжүүлэх, нөхөн сэргээлт, ойн менежмент, хамтын менежмент, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа;
-Биологийн төрөл зүйлийг хамгаалах, ландшафт-биологийн олон янз байдлыг хамарсан өргөн хүрээтэй ажлууд, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа;
-Төслийн үйл ажиллагааг сурталчлах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, мэдлэг, мэдээлэл, түгээхэд чиглэсэн үйл ажиллагаа багтана.
•Төслийн бодит өмчлөл, орон нутгийн хариуцлагыг өндөржүүлэх, ил тод байдлыг хангах;
•Ажлын даалгаврын хүрээнд төслийн орон нутаг дахь үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг чиглүүлэх, тогтмол хянах, хагас жил тутам тайлагнах;
•Төслийн явц, хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар хэлэлцэх баг, сумын түвшинд төслийн асуудлаарх талуудын уулзалтыг тогтмол зохион байгуулах;
•Сумын засаг захиргаа, ард иргэд, тариаланчид, малчид, хувийн компаниуд, нутгийн иргэдийн байгууллагууд болон бусад гол оролцогч талуудтай үр дүнтэй хамтын ажиллагаа, түншлэл тогтоож нягт хамтран ажиллах;
•Орон нутгийн түвшинд хэрэгжиж буй бусад санаачлага, төсөлтэй уялдаа холбоогоо сайжруулах;
•Сум дахь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, ТУН, зөвлөхүүд орон нутагт ажиллахтай холбоотой төлөвлөлт, зохион байгуулалтыг хийх, төслийн сургалт, семинар, уулзалт хэлэлцүүлгийг цаг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, зохицуулах;
•ТУН, зөвлөхүүд орон нутагт ажиллахаас өмнөх бэлтгэл ажлыг хангах хүрээнд нутгийн иргэд, бусад оролцогч талуудтай уулзалт зохион байгуулах;
•Төслийн олон нийттэй харилцах стратегийг сумын түвшинд хэрэгжүүлэх, аливаа үйл ажиллагаанд орон нутгаас оролцогч талуудын оролцоо, ялангуяа ястны бүлгүүд болон алслагдсан өрхүүдийн оролцоог хангах; 
•Төслийн Байгаль орчин, нийгмийн менежментийн хүрээ, оролцогч талуудын оролцоо, жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ТУН-д дэмжлэг үзүүлэх;
•Төслийн гомдол хянан шийдвэрлэх механизм бий болгохд дэмжлэг үзүүлэн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол гарсан тохиолдолд баримтжуулан зохих журмын дагуу мэдэгдэн шуурхай арга хэмжээ авах;
•Төслийн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээлэл, баримт болон өндөр нягтшилтай гэрэл зургийн сан бүрдүүлэх;
•Сумын түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв, тооцоог гаргах, зарцуулалтанд тогтмол хяналт тавих, төсвийн зарцуулалтын тайлан гаргахад шаардлагатай анхан шатны баримт бичгийн бүрдлийг хангахад ТУН-ийн мэргэжилтнүүд нягт хамтран ажиллах;
•Ажил үүрэгтэй  холбоотой бусад үүрэгт ажлууд зэрэг болно.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Ажил мэргэжлийн ур чадвар, туршлага:
•Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл (байгалийн нөөцийн менежмент, тусгай хамгаалалттай газрын менежмент, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэх мэт), бизнес ба/эсвэл төрийн захиргааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
•Холбогдох чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай байх, түүн дотроо жил ижил төстэй төслийн орон нутгийн зохицуулагчаар ажилласан туршлагатай бол давуу тал болох;
•Тухайн суманд байнга оршин суудаг байх;
•Англи хэлний анхан шатны мэдлэгтэй, монгол хэлээр товч, тодорхой, утга найруулга сайтай мэдээ, тайлан бэлтгэдэг байх.
Бусад:
•Орон нутагт төслийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээний анхан шатны мэдлэг, чадвартай байх;
•Бүх түвшинд хүмүүстэй зөв харьцах, сайн харилцаа тогтоож хамтран ажиллах өндөр чадвартай байх; 
•Багаар ажиллах, ажлын  ёс зүйтэй байх, сонсож чаддаг байх, харилцааны өндар ур чадвартай, аливаа асуудалд бодитоор хандах, асуудлыг шийдвэрлэх, хувийн зохион байгуулалт, төлөвлөлт, зохион байгуулалт, тэргүүлэх ач холбогдлыг тодорхойлох, цагийг үр дүнтэй ашиглах зэрэг чадвартай байх;
•Төслийн  аливаа үйл ажиллагааг улс төрийн асуудлаас ангид зохион байгуулах;
•Компьютерийн хэрэглээний программ ялангуяа MS Office программ дээр ажилладаг байх;
Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:
•Ажилд орохыг хүссэн өргөдөл
•Ажил горилогчийн товч анкет буюу CV
•Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар
•Иргэний үнэмлэхний хуулбар
Сонгон шалгаруулах материалыг зөвхөн цахим хэлбэрээр авах бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбрөрийн газрын info@wwf.mn хаягаар 2020 оны 6-р сарын 12-ны 18:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
•НҮБ-ын ХХААБ (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь ажлын байрны эерэг соёл, өөрийн ажиллах хүчний хүртээмжтэй байдал, төрөлжилтийг дэмждэг.
•НҮБ-ын ХХААБ (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт зэрэг аливаа хэлбэрийн дарамт шахалтыг тэвчихгүй.  Иймд сонгогдсон бүх нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл, лавлагааг нягтлан шалгах болно.
•Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн үнэт зүйл нь өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан эр зоригийг үнэлэх, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, шударга, хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмжлэхээс гадна бидний үйлчилж буй хүмүүс, олон нийтийг хүндэтгэхэд оршдог.
•Ажилд орох бүх өргөдлийн талаарх нууцлалыг чандлан хадгалдаг болно.
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу