What would you like to search for?

Our News

“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ ” Монголд

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар 2010 оноос эхлэн “Эх дэлхийн цаг”-ийг Монголд тэмдэглэж байгаа билээ. “Эх дэлхийн цаг” 2021 оны гуравдугаар сарын 27-ны бямба гаригт орон нутгийн цагаар 20:30-21:30 цагийн хооронд болов.

Энэ жилийн хувьд нөхцөл байдлаас шалтгаалан цахим арга хэмжээнд Монгол улсын хэмжээнд нийт 206 байгууллага, аж ахуйн нэгж оролцож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэж, давхардсан тоогоор 32,676 хүнд хүрч уг арга хэмжээний ач холбогдол, зорилгыг цахим сүлжээгээр таниулж, хамтран ажиллалаа.

21 аймгаас 13 аймаг (Орхон, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Дундговь, Төв, Өмнөговь, Хэнтий, Ховд, Сэлэнгэ, Увс, Говь-Алтай зэрэг) идэвхтэй оролцлоо. Бусад аймгуудын хувьд COVID-19 цар тахлаас шалтгаалан айл, өрхүүд өөрсдийн санаачлагаараа “Эх дэлхийн цаг”-т нэгдэх байдлаар оролцлоо. Сэтгэл зүрхээрээ дэмжсэн хүний тоо үүнээс ч олон байгаа нь лавтай. Өмнө нь ихэвчлэн 4-5 аймаг нэгддэг байсан бол энэ удаа Монгол улсын тал нь буюу 13 аймаг “Эх дэлхийн цаг”-т нэгдсэн нь монголчууд эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд идэвхи зүтгэлтэй оролцдог болсны нотолгоо болов.

Түүнчлэн бизнесийн байгууллагууд ч “Эх дэлхийн цаг”-т нэгдэж идэвхтэй оролцлоо. Худалдаа хөгжил, Голомт банк, Тесо групп, Шангрилла зэрэг байгууллагууд болон скаутууд идэвхтэй оролцлоо.
 

© WWF Mongolia
Earth Hour in Mongolia

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу