What would you like to search for?

Our News

“Уулын эзэн” тал газарт бууж ирэв

Цоохор ирвэс бол зөвхөн цаст өндөр ууланд амьдардаг, аргаль, янгир, тарвага зэрэг амьтнаар хооллодог дэлхийд нэн ховор амьтан.

Цоохор ирвэс бол зөвхөн цаст өндөр ууланд амьдардаг, аргаль, янгир, тарвага зэрэг амьтнаар хооллодог дэлхийд нэн ховор амьтан. “Уулын эзэн” гэгддэг энэ амьтан тал газарт бууж ирсэн тохиолдол 2021 оны гуравдугаар сард гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн нутаг дахь Дөргөн нуурын  ойролцоо ирвэс явж байна гэсэн мэдээллийг нутгийн малчин залуу Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдэд өгчээ.

Тус газрын биологич О.Мөнхтогтох “Цоохор ирвэс бол өндөр ууланд амьдардаг, хүнд харагдаад байдаггүй нэн ховор амьтан. Гэтэл тал газарт буучихсан явж байсан нь ховор тохиолдол юм. Нутгийн малчны ярьснаар энэ ирвэс баримжаагаар 3-4 насны эм ирвэс байжээ. Тэр ирвэс  айлын малаас  нэг ямаа барьж идээд уул руугаа буцсан байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн 2021 оны гуравдугаар сард Хүйсийн говиор ирвэс явж байгаа талаар Говь-Алтай аймгийн байгаль хамгаалагч мэдээлжээ. Энэ бол Хүйсийн говиор ирвэс дайран өнгөрсөн тухай тав дахь жилийн мэдээ юм. Анхных нь 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тохиож байлаа. Энэ ирвэс Хүйсийн говь руу бууж идэш тэжээл хайсан байж болох талтай хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.
 
© WWF Mongolia
“Уулын эзэн” тал газарт бууж ирэв

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу