What would you like to search for?

БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН СТРАТЕГИ ТѲЛѲВЛѲГѲѲ

(2026-2030 он)

© WWF Mongolia
УСНЫ ЭКОСИСТЕМ
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Хамгааллын үнэт зүйл: Гол, мөрөн, нуур, нүүдлийн шувуудын зам, яргайтны баг (тул загас, эндемик хадран загас) хилэмийн овгийн загаснууд, хүлэрт намаг.

Монголын цэнгэг усны экосистем нь үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд чухал үүрэг гүйцэтгэдэг. ASER болон AHEC экобүс нь дэлхийн хамгийн том 10 голын гурав – Об, Енисей (ASER), Амар (AHEC) гурвын эх болдог бөгөөд эдгээрийн нийт ус агуулах савын талбай нь 7.5 сая км²-аас давна. Эдгээр гурван гол нь Европын хэмжээтэй тэнцэхүйц өргөн уудам бүсийн цэнгэг усны экосистем, эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.

Монголын баруун хэсгийн Гол мөрний  сав газар нь хэд хэдэн хотгороос бүрдэх бөгөөд өндөр уулс, мөнх цас, өргөн гүн хөндлүүд, ой, ойт хээр, том нуур-хүлэрт намаг, цөлөрхөг хээр, говь цөл зэрэг дэлхийд ховор, өвөрмөц байгалийн тогтоц бүхий цогц ландшафтыг багтаадаг.

Амар Хейлоны бүсийн Монголын хэсэгт нийт 1,450 км² талбай бүхий 400 гаруй жижиг нуур оршдог. Монгол Улсын нийт газар нутгийн 1.7% (26,297 км²) нь хүлэрт намагтай бөгөөд энэ үзүүлэлтээр Монгол нь дэлхийд 16-д ордог юм.

ОЙН ЭКОСИСТЕМ
© WWF Mongolia

Хамгааллын үнэт зүйл: Шилмүүст ой, татмын ой, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг төгөл ой.

Монголын шилмүүст ой нь дэлхийн хамгийн өргөн хүрээний тасралтгүй ойтой бүсийн нэг хэсэг бөгөөд Азийн хамгийн сайн хадгалагдсан ойн нэг. Эдгээр ой нь хүйтэн уур амьсгал, мөнх цэвдэг, улирлын хуурайшилтын дор байдаг бөгөөд шинэс, гацуур, жодоо, нарс зэрэг шилмүүст модтой.

Монголд л зөвхөн шинэс давамгайлсан дэд тайгын бүс байдаг. Эдгээр нь Монголын нийт газар нутгийн 6.1 хувь буюу 9.5 сая га-г эзэлдэг. Хэт их ашиглалт, дарамтын улмаас энэ шилжилтийн бүсийн ой нь хээр тал болж хувирах тохиолдол бий. Голын сав дагуух болон жижиг хэсэг ой мод нь байгаль орчны тэнцвэр, төрөл зүйлийн хамгаалал, хүний амьдралд чухал ач холбогдолтой.

Дэлхийн байгаль хамгаалах сан ой хамгааллын ажлаа Амар Хейлоны бүсэд үргэлжлүүлэн хийх бөгөөд энэ бүсийн шилмүүст болон татмын ой нь хамгаалал болон нутгийн иргэдийн амьжиргаанд чухал ач холбогдолтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Амар Хейлоны 2025–2030 оны стратегийн төлөвлөгөөнөөс үзэх боломжтой.

ТАЛ ХЭЭРИЙН ЭКОСИСТЕМ
© WWF Mongolia

Хамгааллын үнэт зүйл: Цагаан зээр, аргаль, хонин тоодог.

Монгол Улс дэлхийн хамгийн том, онгон дагшнаараа хадгалагдсан, тасралтгүй үргэлжилсэн тал хээрийн бүсийг эзэмшдэг. Энэ нь Палеарктик/Евразийн тал хээрийн биомын зүүн хэсгийг төлөөлдөг бөгөөд нийт 67.3 сая га, өөрөөр хэлбэл Монголын нийт нутгийн 43.04%- ийг хамардаг юм.

Хөрс, ургамлын онцлогоос хамааран тал хээрийн экосистемийг дараах дөрвөн үндсэн төрөлд ангилдаг. Үүнд:

• Нугат хээр – Монголын нутгийн 7.03%

• Хагас хуурай хээр – 12.05%

• Хуурай хээр – 14.94%

• Цөлөрхөг хээр – 9.05%

Тал хээрийн бүс нь нүүдлийн шувууд, туурайтан амьтад зэрэг биологийн олон янз байдалд их ач холбогдолтойгаас гадна нүүдэлчин малчдын амьдралын хэв маяг, соёлтой салшгүй холбоотой юм.

МИЙН ОВОГ
© WWF Mongolia

Хамгааллын үнэт зүйл: Ирвэс, шилүүс, мануул Цоохор ирвэс, Евразийн шилүүс, Мануул зэрэг махчин амьтад нь Монголын уул, говь, тал хээрийн экосистемийн голлох амьтад юм.

Үндэсний үнэлгээгээр, Цоохор ирвэс нь IUCN- ийн Улаан дансанд “Устах аюултай”, харин Евразийн шилүүс болон мануул нь “Устаж болзошгүй” ангилалд орсон. Цоохор ирвэсийг Монголд нэн ховор, шилүүсийг ховор зүйлд тооцож, хоёуланг нь Амьтны тухай хуулиар хамгаалдаг.

Цоохор ирвэс ихэвчлэн нутгийн баруун хэсгийн уулсаар нийт 326,617 км² нутагт тархсан бөгөөд 806–1,127 нас бие гүйцсэн бодгаль байгаагаар тооцогддог. Харин Евразийн шилүүс Монгол даяар илүү өргөн тархсан боловч нягтаршил багатай.

Өмнөд Монголын Говийн Алтайн нуруунд Lynx lynx isabellinus дэд зүйл (орон нутгийнхны хэлдгээр “Говийн шилүүс”) амьдардаг гэж үздэг бөгөөд чулуулаг оргил, бутлаг ой, уулсын хоорондох цөлийн хөндий, баянбүрд зэрэг орчинд дасан зохицсон. Тэдэнд нүүрлэж буй гол аюул занал нь идэш тэжээлийн хомсдол (усны эх үүсвэр ширгэхтэй холбоотой) болон хууль бус агнуур юм. Сүүлийн үеийн судалгаагаар өмнөд Монголд шилүүс ба ирвэс нь ижил нутаг, ижил ан гөрөө ашигладаг бөгөөд үүний улмаас шилүүс нь илүү тэгш гадарга, бутлаг ургамалтай бүс рүү шахагдаж, шууд мөргөлдөөнөөс зайлсхийдэг нь тогтоогдсон. Ийм мөргөлдөөн нь гэмтэл, бүр үхэл ч дагуулах эрсдэлтэй.

Мануул нь тал хээрийн экосистем даяар, түүний дотор уулын тал хээрийн бүсэд ч тархдаг бөгөөд чулуулаг орчимд илүү дуртай амьдардаг. Мануул нь IUCN-ийн Улаан дансанд болон Киргизстан, Монгол, Пакистаны үндэсний Улаан дансанд “Устаж болзошгүйд” ангилагдсан. Харин Хятад, Туркменистанд “Аюултайд”, Армени, Азербайжанд устсан зүйлд тооцогддог. Мануул ерөнхийдөө тархалт өргөн боловч ховор, тархалт нь сарайсан, тасралттай биш байдаг. Дэлхийн хамгийн том мануулын популяц Монгол Улсад байдаг гэж үздэг.

НҮҮДЭЛЛЭДЭГ ЗҮЙЛ
© WWF Mongolia

Хамгааллын үнэт зүйл: “Говийн гайхамшигт 6” болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, бөхөн зэрэг говийн ховор амьтдын хамгааалалд олон нийт болон талуудыг татан оролцуулах зорилгоор GG-6 буюу “Говийн гайхамшигт 6” санаачилгыг 2016 онд эхлүүлсэн юм. Эдгээр амьтдаар төлөөлүүлж говийн экосистемийг хамгаалах юм. Үүнд:

• Хавтгай тэмээ (Camelus bactrianus ferus – IUCN- ий үнэлгээгээр: Устах аюултай

• Мазаалай (Ursus arctos pruinosus – IUCN-ий үнэлгээгээр: Амьтны тоо тогтвортой

• Тахь (Equus ferus przewalskii – IUCN-ий үнэлгээгээр: Устах аюултай

• Хулан (Equus hemionus – IUCN-ий үнэлгээгээр: Устах эрсдэлтэй

• Монгол бөхөн (Saiga borealis mongolica – IUCN- ий үнэлгээгээр: Устах аюултай

• Хар сүүлт зээр (Gazella subgutturosa – IUCN-ий үнэлгээгээр: Эмзэг

Монгол Улсад эдгээр бүх зүйл нь нэн ховор, ховор ангилалд багтаж, Амьтны тухай хуулиар аар хамгаалагддаг. Мөн Монголын хөхтөн амьтдын Улаан дансанд бүртгэгдсэн байдаг.