The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь “Стратегийн Замнал–2030”-д нийцүүлэн, хамгааллын үйл ажиллагаа явуулж буй бүх газар нутгийн хэмжээнд ахиц дэвшлийг хянах, үр нөлөөг хэмжих, суралцах үйл явцыг дэмжих Төлөвлөлт, Мониторинг, Үнэлгээ, Суралцахуйн (PMEL) цогц тогтолцоог хэрэгжүүлж байна. Энэхүү тогтолцоо нь судалгааны үр дүн, тайлан, дүгнэлт болон Засгийн газар, хамтран ажиллагч байгууллагуудын баталгаажсан мэдээллийг нэгтгэж, Panda Impact System-д оруулснаар стратеги төлөвлөгөөг тасралтгүй сайжруулах боломжийг олгодог.
Байгаль орчин, нийгмийн хамгааллын шаардлагыг тогтвортой мөрдөхийн тулд бүх хөтөлбөр, төсөл дэх үйл ажиллагаагаа стандарт аргачлал ашиглан үнэлж, боломжит эрсдлийг тодорхойлж, эрсдэлээс зайлсхийх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг бөгөөд эрсдэлийг бууруулах шатлал (урьдчилан сэргийлэх, багасгах, сааруулах), оролцогч талуудын оролцооны журам, мөн “Хариуцагч, Хянагч, Зөвлөгч, Тайлагнагч” (RACI) матрицаар тодорхойлсон үүрэг, хариуцлагыг тусган хэрэгжүүлдэг.
Үүнтэй зэрэгцэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь стратегийнхаа зорилго, хамгааллын хөтөлбөр, нөөцийн бүрдүүлэлт болон байгууллагын удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүдэд стратегийн эрсдэлийн дүн шинжилгээг байнга хийж ирсэн юм.
Аливаа эрсдэлийг оффисын эрсдэлийн бүртгэлийн системд оруулан явцыг тогтмол хянаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлдэг.