Элсний нүүдлийг сааруулсанд нутгийн иргэд сэтгэл хангалуун байна | WWF

Элсний нүүдлийг сааруулсанд нутгийн иргэд сэтгэл хангалуун байна



Posted on 30 September 2020
Сумын төвд автомашин элсэнд суудаг байсан цаг түүх болж, иргэд сумын төвөөрөө чөлөөтэй алхдаг болжээ.
© ДБХС
“Цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг зогсоох боломж байгааг манай сумаас харж болно” хэмээн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд тус суманд болсон “Элсний нүүдэл-шийдэл” арга хэмжээний үеэр бахархалтай хэлж байлаа. Үнэндээ Хөхморьт сумыг өмнө нь элсэндээ дарагдсан сум хэмээн ярьдаг байсан бол эдүгээ байдал  огт өөр болжээ. Сумын төвд автомашин элсэнд суудаг байсан цаг түүх болж, иргэд сумын төвөөрөө чөлөөтэй алхдаг болжээ. Энэ амжилтад хүрэх, элсний нүүдлийг бууруулахад гол нөлөө үзүүлсэн ажил нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр талуудтай хамтран тодорхой талбайг хашиж элсний нүүдлээс хамгаалсан ажил байлаа. 24.7 га талбайг 2018 онд, 36 га талбайг 2020 онд  хашиж хамгаалсан бөгөөд энэ ажлыг үр дүнд хүрэхэд нутгийн иргэд, ялангуяа Г. Даржаа даргатай  Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олон идэвхи зүтгэл гаргажээ.
24.7 га газрын хажууд худаг засварлаж тог татаж байнгын ажиллагаатай болгож өгсөн нь ажилд их нэмэр боллоо хэмээн мэргэжилтнүүд ярьж байв. Талбай хашаалсаны үр дүнд хангай нутгийнхан ч атаархмаар олон зүйлийн ургамал халиуран ургаж, тэр хэрээр элсний нүүдлийг сааруулж чадлаа. Мэдээж энэ бол цөлжилттэй тэмцэх төгс арга биш, хамгийн гол нь нутгийн иргэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчилж байгальдаа ээлтэй байдлаар амьдрах зайлшгүй шаардлага байгааг мартаж болохгүй юм.       
Сумын төвд автомашин элсэнд суудаг байсан цаг түүх болж, иргэд сумын төвөөрөө чөлөөтэй алхдаг болжээ.
© ДБХС Enlarge
Сумын төвд автомашин элсэнд суудаг байсан цаг түүх болж, иргэд сумын төвөөрөө чөлөөтэй алхдаг болжээ.
© ДБХС Enlarge
Элсний нүүдэл
© ДБХС Enlarge