“Хуванцар шанага хэрэглэхгүй байя” уриалга олны талархлыг хүлээж байна | WWF

“Хуванцар шанага хэрэглэхгүй байя” уриалга олны талархлыг хүлээж байна



Posted on 15 June 2020
Түүнчлэн 70 гаруй шанагыг хураан авч дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлжээ.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар  Алтай Соёны бүс нутгийн зарим сумдын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа билээ. Хуванцараар хийсэн бүтээгдэхүүн эрүүл мэндэд муу төдийгүй байгальд хортой хаягдал болж үлддэг. Тиймээс Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Хуванцар шанага хэрэглэхгүй байя” уриалга гаргажээ. Эмэгтэйчүүдийн холбооны гишүүдийн хийсэн судалгаагаар сумын хэмжээнд эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, Хятадад үйлдвэрлэсэн 2000 гаруй хуванцар сав  ашиглаж байгаагийн цөөнгүй нь шанага байгаа аж.
Эмэгтэйчүүд хуванцар савны хор холбогдол, хүнсний зориулалттай, стандартын шаардлага хангасан савны тухай мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг хийлээ. Хүмүүс олноор цуглардаг газруудад мэдээллийн самбаруудыг байршуулж, цахимаар мэдээлэл хүргэх ажлыг хийсэн байна. Энэ санаачилгыг иргэд дэмжиж өөрсдийн санаачилгаар  хуванцар шанагыг төмрөн шанагаар сольж эхэлсэн байна. Санаачилга эхэлсэнээс хойш иргэд 3 сарын дотор 500 гаруй хуванцар шанагыг төмөр шанагаар сольсон бөгөөд энэ нь сумын өрхийн 77 хувь ажээ.Түүнчлэн 70 гаруй шанагыг хураан авч дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлжээ.
Ийнхүү Талуудын хамтын ажиллагааны ачаар эмэгтэйчүүдийн идэвхи санаачилга дээшилж, сумынхаа тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр нэмэгдэж байна.    
Түүнчлэн 70 гаруй шанагыг хураан авч дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлжээ.
© ДБХС Enlarge