“Ногоон дуу хоолой” аян амжилттай болов | WWF

“Ногоон дуу хоолой” аян амжилттай болов



Posted on 09 June 2020
Аяны мэдээ, мессэжийг давхардсан тоогоор нийт 5,6 сая хүнд хүргэсэн ажээ.
© ДБХС
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор “Ногоон дуу хоолой” мэдээлэл сурталчилгааны нэгдсэн арга хэмжээг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зохион байгууллаа.
Аяны хүрээнд нийт 47 постер, 39 шторк хийж ТВ, сонины 4300 орчим мэдээ мэдээлэл, сурвалжлага, ярилцлага, нийтлэлийг 20 гаруй телевизээр 60 удаагийн эфирийн цацалт хийжээ.  Нийт 24 нөлөөлөгч influencer -үүдтэй хамтран ажилласан байна. Үүнд Холливудын жүжигчин Стивен Сигалын гэр бүл, “Voice Mongolia”-гийн шүүгчид, бөхчүүд, залуусын дунд нөлөө бүхий уран бүтээлчид болох Gremix, UB comedy-ын залуусыг оролцуулжээ. Хэнтий болон Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэс идэвхи сайтай оролцсон гэж зохион байгуулагчид онцлов. Аяны мэдээ, мессэжийг давхардсан тоогоор нийт 5,6 сая хүнд хүргэсэн ажээ.
 
Аяны мэдээ, мессэжийг давхардсан тоогоор нийт 5,6 сая хүнд хүргэсэн ажээ.
© ДБХС Enlarge