The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Прокурорууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаархи мэдлэгээ дээшлүүллээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ба прокурорын хяналт” сургалтыг 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд” Монгол орны амьтан, ургамал ховордох нэг шалтгаан нь хууль бус агнуур юм. Манай байгууллага энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажил, хууль хяналтын байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг хамтран зохион байгуулж байна. Тухайлбал, 2018 онд олон улсын сургагч багшийг урьж сургагч багш бэлтгэх таван өдрийн сургалтыг хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдад зориулан зохион байгуулж байв. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтэд прокуроруудын үүрэг оролцоо маш чухал учир мэдлэг дээшлүүлэх энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм” хэмээн ярилаа.
Тус сургалтыг Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн судлаач, багш нар удирдан явуулав. Тэд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шүүхээр шийдвэрлэгдсэн бодит хэргийн жишээ баримт дээр тулгуурлан сургалтыг явуулсан нь оролцогчдын сонирхлыг татсан юм. Сургалтыг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт тавих прокурорын хяналт сэдвийн хүрээнд бэлтгэж заасан байна. “Сургалтыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаархи мэдлэгээ дээшлүүлсэн, харилцан туршлага солилцсон чухал үр дүнтэй сургалт боллоо” хэмээн сургалтад хамрагдсан орлогч прокурорууд ярьж байлаа.
© ДБХС
Сургалтад Монгол Улсын 21 аймаг, нийслэл дэх Прокурорын газруудын 40 орлогч прокурор хамрагдав.