What would you like to search for?

Our News

Тариалангийн хашааны өргөст тор цагаан зээрэнд эрсдэл учруулж байна

Сүүлийн жилүүдэд цагаан зээр идэш тэжээлийн хомсдолд орох, ялангуяа тариалангийн хашааны өргөст торонд орооцолдож хорогдох нь буурахгүй байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн ярьснаар Хэнтий аймгийн Өлзийт сумын нутагт 3000 орчим цагаан зээр 2021 оны 12 дугаар сараас 2020 оны 3 сар хүртэл өвөлжсөн. Тэнд авто замын дагуу хоёр талаараа тариан талбайтай. Хашсан талбай нь өргөст тортой байв.

Сүүлийн жилүүдэд цагаан зээр идэш тэжээлийн хомсдолд орох, ялангуяа тариалангийн хашааны өргөст торонд орооцолдож хорогдох нь буурахгүй байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн ярьснаар Хэнтий аймгийн Өлзийт сумын нутагт 3000 орчим цагаан зээр 2021 оны 12 дугаар сараас 2020 оны 3 сар хүртэл өвөлжсөн. Тэнд авто замын дагуу хоёр талаараа тариан талбайтай. Хашсан талбай нь өргөст тортой байв. Тэгвэл  уг тариан талбайн өргөст торыг давах гэж байгаад ороолцолдож үхсэн зээртэй Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2022 оны 3-р сарын 2-нд тааралджээ. Цөөнгүй цагаан зээр өргөст торонд ороолцолдож үхэж байгааг нутгийн иргэд ч хэлжээ. Мөн тариан талбайд 100 орчим цагаан зээр бэлчиж байсныг тэд харсан байна.  
Тиймээс талууд энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болоод байгаа билээ. Ялангуяа мониторинг судалгааны тоо баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт маш чухал. Энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай хамтран  цагаан зээрийн мониторинг судалгааг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт 2021 оны хоёрдугаар сараас хийж эхлээд байна. Судалгааны дүнд тулгуурлан хамгааллын оновчтой ажлууд төлөвлөж хийх боломжтой болох юм.
Тариалангийн хашааны өргөст тор цагаан зээрэнд эрсдэл учруулж байна

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу