The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Цагаан зээр намрын улиралд их зайд шилжилт хөдөлгөөн хийж байна
Мэргэжилтнүүд 3.5 жилийн хугацаанд хуримтлагдсан өгөгдөлд дүгнэлт хийхэд хүзүүвчтэй цагаан зээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын нутагт нийт 247,380.23 км2 талбайг хамран байршиж байгаа ажээ. Хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд намрын улиралд их зайд, өвлийн улиралд бага зайд шилжилт хөдөлгөөн хийжээ. Энэ нь өвөлжих газраа сонгох гэж намар их нүүдэллэдэгтэй нь холбоотой гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд намрын улиралд их зайд, өвлийн улиралд бага зайд шилжилт хөдөлгөөн хийжээ. Энэ нь өвөлжих газраа сонгох гэж намар их нүүдэллэдэгтэй нь холбоотой гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Сонирхуулахад, мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны мэдээллийг нягтлахад цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болсон юм. Дээрхи хугацаанд хүзүүвчтэй гурван цагаан зээр ОХУ улс уруу хил дамнан нүүдэллэсэн бөгөөд хоёр нь тодорхой хугацааны дараа Монголд буцаж ирсэн байна. Тиймээс цагаан зээрийн хил дамнасан нүүдлийн замыг хамгаалах оновчтой менежментийг сонгон нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.

© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хүзүүвчтэй цагаан зээрийн сарын бүрийн шилжилт хөдөлгөөнийг дундажлан үзэхэд намрын улиралд их зайд, өвлийн улиралд бага зайд шилжилт хөдөлгөөн хийжээ.