What would you like to search for?

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БYХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР- УВС НУУР

Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь Монгол орны баруун хязгаарт Улаанбаатар хотоос 1592км, Увс аймгийн төв Улаангом хотоос зүүн тийш 30км зайд оршдог. Ази тивийн төв цэг болох ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улстай хил залгадаг. Далайн төвшнөөс дээш 759м өндөрт орших ба Их нууруудын хотгортоо хамгийн нам дор газар болдог.

Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь цөлжүү хээр болон өндөр уулсын системийг холбон оршдог өвөрмөц байгалийн тогтоцтой. Өндөр, өтгөн зэгс, шагшуурга бүхий хэсэг, голын цутгал нь нийт 128 орчим зүйл усны шувууд, тэр дотроо олон улсад ховордсон Цагаантолгойт ямаансүүл (Oxyura leucocephala), Хошуу галуу (Anser cygnoides) үржих, нүүдлийн үедээ амрах, зусахад тохиромжтой орчин болдог. Мөн олон улсын хувьд ховордсон хөхтөн амьтан, өвөрмөц ургамлын бүрдэлтэй төдийгүй Баруун Монголын эндемик зүйл загас байдаг онцлогтой. Рамсарын конвенцын нийт 9 шалгуураас I, II, III, V, VI, VII гэсэн зургаан шалгуурыг хангадаг. Иймээс Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газрын Рамсарын конвенцын хавсралт жагсаалтанд 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор бүртгэсэн.

Read the full publication

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БYХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР- УВС НУУР

SHARE THIS!

Help us spread the message