What would you like to search for?

МОНГОЛ ОРОНД ТАРХСАН БОГИНО ТЭМТРҮҮЛТ ШУЛУУН ДАЛАВЧИТ ШАВЬЖ ТАНИХ БИЧИГ

Шулуун далавчит шавьжийн дотроос хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой нь царцаа билээ. 4000 гаруй жилийн тэртээд тариалан эрхэлж байсан олон ард түмэн царцааг “бурхны гэсгээл” хэмээн тэмдэглэн үлдээж байсан бол хоол хүнс, уургийн хэрэгцээгээ байгалаас түүж, “ангуучилж” амьдардаг дэлхийн олон овог аймгийнхны хувьд амьдрал тэтгэх амин дэм, уургийн чухал цөөн эх үүсвэрийн нэг нь байсаар иржээ.

Царцаа өөрийн оршин буй экосистем, ялангуяа хээрийн экосистемийн салшгүй хэсэг бөгөөд идэш тэжээлийн хэлхээнд оролцон ургамлын ногоон массыг биологийн эргэлтэд оруулахдаа идсэн ургамлаа хагас задралд оруулж бичил организмаар баяжуулсан органик бордоогоор шууд төлбөр хийдгээрээ өвсөн тэжээлтэн, сээр нуруутнаас ч илүү үүрэгтэй гэж үзэх ёсон бий. 

Read the full publication

МОНГОЛ ОРОНД ТАРХСАН БОГИНО ТЭМТРҮҮЛТ ШУЛУУН ДАЛАВЧИТ ШАВЬЖ ТАНИХ БИЧИГ

SHARE THIS!

Help us spread the message