What would you like to search for?

Our News

Байгаль хамгаалагч нарт “SMART 7” программын сургалт хийлээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь SMART 7 программын үндсэн мэдлэг, ур чадварыг олгохуйц танхим болон хээрийн дадлага ажил хосолсон сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад хамтрагч талуудаар хэлэлцүүлж, үүний үндсэн дээр баруун бүсийн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын 9 хамгаалалтын захиргааны нийт 123 мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарыг хамруулан SMART 7 программын сургалтыг танхим болон хээрийн дадлага ажил хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн хэмжээнд 2011 оноос эхлэн байгаль хамгаалагчдын эргүүл хяналт шалгалт, хээрийн мониторинг судалгааны ажилд SMART (Spatial Monitoring and Reporting Tool) программыг нэвтрүүлж байгаль орчны мониторинг судалгааны мэдээллийг үнэн зөв, бодитоор орон зай, цаг хугацааны тодорхой давтамжтайгаар цуглуулж, боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, хянах дэвшилтэт аргачлалыг 80 гаруй улс оронд туршиж, амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2023 оны тавдугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад байгууллагуудтай хамтран бүх тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн нарт SMART 7.5.4 программын 5 өдрийн сургалтыг зохион байгуулснаас гадна, тус яам SMART программыг нэгдсэн удирдлагаар хангаж, үндсэн сервер үүсгэж нэгдсэн мэдээллийн сан бий болгохоор ажиллаж байна. Мөн түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд SMART программын сургалтын аргачлалыг баталж, улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын бүх хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарыг хамруулан бүсчилсэн хэлбэрээр SMART программын сургалтыг зохион байгуулж, нэвтрүүлэхээр болсон юм.  
Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь SMART 7 программын үндсэн мэдлэг, ур чадварыг олгохуйц танхим болон хээрийн дадлага ажил хосолсон сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад хамтрагч талуудаар хэлэлцүүлж, үүний үндсэн дээр баруун бүсийн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын 9 хамгаалалтын захиргааны нийт 123 мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарыг хамруулан SMART 7 программын сургалтыг танхим болон хээрийн дадлага ажил хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт SMART 7 программын функцүүд, тохиргоо, газрын зургийн холбоос, лавлагаа, тайлагнах боломжууд болон давуу талуудыг зааж сургав. Мөн ухаалаг утсанд суулгасан SMART программыг ашиглан эргүүл хяналт шалгалтыг хэрхэн хийх, алдаа дутагдал, ойлгомжгүй зүйлээ дор дор нь асууж, харилцан ярилцах хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан нь танхим болон хээрийн дадлага ажил хосолсон, харилцан суралцсан үр дүнтэй сургалт боллоо хэмээн байгаль хамгаалагч нар ярьцгааж байв.
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 2018 оноос эхлэн Мөнххайрханы байгалийн цогцолборт газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутаг, “Бөхөн хамгаалах сүлжээ баг”, Хар ямаатын байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газар зэрэг газруудын байгаль хамгаалагч нарыг тусгай тоног төхөөрөмжөөр хангаж, энэ программын сургалтыг тогтмол зохион байгуулж, сурган дадлагажуулж ирсэн билээ.
Улмаар 2022 оны 11 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, зарим улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг оролцуулан SMART программын өнөөгийн хэрэглээ, давуу болон сул тал, сайн туршлагаасаа хуваалцаж, цаашид SMART программын аргазүйг улам бүр боловсронгуй болгон хөгжүүлж өргөжүүлэх, нэгдсэн удирдлага, мэдээллийн санг бий болгож, түүний аюулгүй байдлыг хангахаар болсон юм.
 
© ДБХС
баруун бүсийн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын 9 хамгаалалтын захиргааны нийт 123 мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарыг хамруулан SMART 7 программын сургалтыг танхим болон хээрийн дадлага ажил хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

SHARE THIS!

Help us spread the message