What would you like to search for?

Our News

Хууль бус агнуурыг хэрхэн бууруулах талаар сургалт зохион байгуулав

Энэ удаагийн сургалтаар тус аймгийн экологийн цагдаагийн албан хаагч нар хууль бусаар зэрлэг амьтан агнах зөрчил, гэмт хэргийг хянан шалгахад юунп анхаарах талаар сургалт авч, өөрсдийн сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэхүү сургалт нь цаашид тус аймгийн хэмжээнд хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдааг буруулахад шаардлагатай хүний нөөцийг бэхжүүлэх чухал алхам юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх,  байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд  Хэнтий аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөлтэй хамтран тус аймгийн Экологийн цагдаагийн тасаг, сумдын цагдаагийн төлөөлөгч нарт хууль бусаар зэрлэг амьтан агнах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт цахим сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар тус аймгийн экологийн цагдаагийн албан хаагч нар хууль бусаар зэрлэг амьтан агнах зөрчил, гэмт хэргийг хянан шалгахад юунп анхаарах талаар сургалт авч, өөрсдийн сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэхүү сургалт нь цаашид тус аймгийн хэмжээнд хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдааг буруулахад шаардлагатай хүний нөөцийг бэхжүүлэх чухал алхам юм.
Цаашид тус хөтөлбөрийн газрын зүгээс Зүүн бүсийн 3 аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран биологийн төрөл зүйлийн хамгааллын талаар олон нийтийг мэдээллээр хангах, байгаль хамгааллын ажилд олон нийтийн дэмжлэгийг авах, хууль сахиулах албан хаагчдийн байгаль хамгааллын талаархи мэдлэг, чадавхийг бэхжүүлэх тал дээр дэс дараалсан арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
© ДБХС
Энэхүү сургалт нь цаашид тус аймгийн хэмжээнд хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдааг буруулахад шаардлагатай хүний нөөцийг бэхжүүлэх чухал алхам юм.

SHARE THIS!

Help us spread the message