What would you like to search for?

Our News

Нутгийн иргэд “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аянд идэвхтэй оролцож байна

Тус хөтөлбөрийн газраас санаачлан өрнүүлж буй “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяныг дэмжиж Хэнтий аймгийн Баян-Овоо сумын засаг даргын тамгын газар “Тохилог орчин-ногоон хөгжил” аяныг хэрэгжүүлж эхэллээ.Үүний хүрээнд 2020 оны хавар 21 өрхийн хашаанд үхрийн нүдний модыг иргэдтэй хамтран тарилаа. Энэ ажил цаашид сумын төвийн бүх айл хашаандаа жимсний модтой болж өрхийн хэрэгцээгээ хангадаг болохын эхлэл болж байгаа билээ. “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяны ойжуулалтын ажлын хүрээнд тус сумын айл өрхүүд мод тарих үйл ажиллагаанд сайн дураараа нэгдэж Дэлгэрхаан уулын ард 200 ширхэг хайлаас тарьж хашаажуулав.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг 2014 оноос хариуцан ажиллаж байгаа билээ.Үүний хүрээнд байгаль хамгааллын ажил амжилттай үргэлжилж байна.     
Тус хөтөлбөрийн газраас санаачлан өрнүүлж буй “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяныг дэмжиж Хэнтий аймгийн Баян-Овоо сумын засаг  даргын  тамгын газар “Тохилог орчин-ногоон хөгжил” аяныг хэрэгжүүлж эхэллээ.Үүний  хүрээнд 2020 оны хавар 21 өрхийн хашаанд  үхрийн нүдний модыг иргэдтэй хамтран тарилаа. Энэ ажил цаашид сумын төвийн бүх айл хашаандаа жимсний модтой болж өрхийн хэрэгцээгээ хангадаг болохын эхлэл  болж байгаа билээ.  “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяны ойжуулалтын ажлын хүрээнд тус сумын айл өрхүүд мод тарих үйл ажиллагаанд сайн дураараа нэгдэж Дэлгэрхаан уулын ард 200 ширхэг хайлаас тарьж хашаажуулав. Тэд тарьсан  модныхоо усалгаа, арчилгааг бүрэн хариуцаж ажиллахаар боллоо. 
© ДБХС
Үүний хүрээнд 2020 оны хавар 21 өрхийн хашаанд үхрийн нүдний модыг иргэдтэй хамтран тарилаа.

SHARE THIS!

Help us spread the message