Энэ жилийн судалгааны дүнд нийт тархац нутагт 282 сүргийн 3240 бөхөн тоолжээ. Өнгөрсөн оныхоос өссөн дүн гарч байна. Нэг ч гэсэн амьтан, тэр тусмаа нэн ховордсон бөхөнгийн тоо толгой өсч өндийж байгаа нь бахархалтай.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн санхүүжилттэйгээр ШУА-ийн Биологийн хүрээлэн 1998 оноос хойш Монгол орны нутаг дэвсгэр дээрх бөхөнгийн тооллогыг жил бүр хийсээр ирлээ. Монгол бөхөнгийн тоо толгойн хэлбэлзэлд цаг агаарболон хүний үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг билээ.
