Бэлчээрийн менежмент, хєдєєгийн хєгжил | WWF

Бэлчээрийн менежмент, хєдєєгийн хєгжил



Бэлчээрийн талхагдал

Монгол орны ус намгархаг газрууд болон єндєр уулын бvсvvдэд хэт олон тоoны мал, єєрєєр хэлбэл, бэлчээрийн даацаас хэтэрсэн олон тооны малаар бэлчээрийг эдэлбэрлэж байгаагаас ургамлын бvлгэмдэлд эрс єєрчлєлт орж бэлчээрийг талхагдалд оруулах, доройтуулж байна. Мєн, усан орчинд єндєглєхєєр ирсэн шувуудыг vргээн дайжуулахаас гадна vvрлэж єндєглєдєг газрыг нь сvйтгэх, євсєн тэжээлт зэрлэг амьтдын амьдрах орчинтой гэрийн малын бэлчээр нутаг давхцах, тvvнээс болж зарлэг амьтад уугуул нутгаасаа дайжих, тоо толгой нь хорогдох, устах зэрэг сєрєг vр дагаврыг дагуулж байна.

Бэлчээр талхагдсанаар бэлчээрийн ургамлын зvйл єєрчлєгдєж байна. Єєрєєр хэлбэл, мал иддэггvй євс ургамал ихээр ургаж, ургамлан бvрхэвч тачир сийрэг болж, шимт чанар багасч, элсний нvvлт, хєдєлгєєн идэвхжиж цєлжих vйл явцыг эрчимжvvлж байна. Зарим голын сав газарт, тухайлбал Орхон, Дэлгэрмєрєн, Бэлтэс, Хангайн нурууны ар, Алтайн нурууны єврийн голууд болон Увс нуурын сав газарт бэлчээрийн багтаамж 1.5-7 дахин бага болсон байна (Монгол орны гадаргын усны тооллогын нэгдсэн тайлан).
 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Бэлчээр
© Дэлхийн байгаль хамгаалах сан