Тогтвортой хөгжлийн боловсрол | WWF

Тогтвортой хөгжлийн боловсрол



 
	© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хэлэлцүүлэг
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Суурь боловсрол нь улс орны тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр учраас Дэлхийн байгаль хамгаалах сан энэ асуудалд онцгой анхаарал тавьж ажиллаж байна.Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас байгаль орчны асуудалтай холбоотой өргөн хүрээтэй үйл ажиллагааг санаачлан явуулдагийн нэг нь манай орны боловсролын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх явдал юм. Тэр дундаа тогтвортой хөгжил, байгаль орчны боловсролоос тогтвортой хөгжлийн боловсрол руу шилжих талаар багш нарт шинэ мэдлэг мэдээлэл олгох асуудлыг хамгийн анх бодлогын түвшинд гарган ирж БСШУЯ, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (SIDA), Рамбол Натура компанитай хамтран 2003-2007 оны хооронд “Байгаль орчны боловсрол ба Тогтвортой хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сургуулийн удирдлага, БСГ-ын мэргэжилтэн нарт зориулж тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын үзэл санааг сургалтын хөтөлбөрүүдэд тусгаж боловсруулах чиглэлээр заах арга зүйн сургалтууд зохион байгуулах, ТХБ-ын үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусган ерөнхий боловсролын сургуулийн албан сургалтанд турших, ном, сонин, гарын авлага хэвлүүлэх зэрэг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулж нийт 116 сургагч багшийг бэлтгэсэн ба эдгээр багш нар орон нутгийн түвшинд сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
Тогтвортой хөгжлийн боловсрол нь ирээдүйн төлөөх боловсрол мөн бөгөөд нэг төслөөр шийдэгдэх зүйл биш тул Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар өөрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бүхэнтэй энэ асуудлыг холбон тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Цоохор ирвэсэнд ээлтэй нутаг”, “Монгол бөхөн хамгаалал” төслүүдийн 1 үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь ард иргэд, хүүхэд багачуудын байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол мэдлэгт чиглэж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд аймгуудын Боловсрол, соёлын газартай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа сумдын ЕБС-ийг байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн чиг хандлагатай сургууль болгох зорилт тавин амжилттай ажиллаж байна.
Өсвөр үе, хүүхэд багачуудыг албан боловсролын цагаар олж авсан байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол, мэдлэг чадвараа амьдрал дээр хэрэгжүүлэх, сайжруулах, экологийн ёс зүйтэй иргэн болон төлөвшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сурагчдын эко клубыг Хэнтий, Дорнод, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн төсөлд хамрагдсан сумдад байгууллаа.
Үүнээс гадна суралцагсдад жижиг хэмжээний бизнес эрхлэх замаар тогтвортой амьжиргаа, тогтвортой хөгжилд суралцах боломжийг олгох зорилгоор бодит дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр сургалт явуулан өсвөр үеийг чадавхижуулж байна.

Анхны төлөв байдлыг тогтоох судалгааны тайлан

Эндээс татаж авна уу. sudalgaa_tailan.pdf

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний явуулж буй vйл ажиллагаа

 
	© WWF Mongolia
Teachers at training on "Environmental Education"
© WWF Mongolia
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хєтєлбєрийн газрын байгаль хамгаалах хєтєлбєрvvдийн хvрээнд ховор ан, амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тогтвортой байлгахад юуны ємнє байгаль орчны боловсрол олгох асуудал чухал юм.

Сvvлийн 3 жилд тус хєтєлбєрийн газраас Шведийн олон улсын хєгжлийн хамтын ажиллагааны агентлаг (SIDA)-ийн санхvvжилтээр “Хєдєєгийн хєгжил ба байгаль орчны боловсрол” тєсєл хэрэгжvvлсний vр дvнд байгаль орчны боловсролыг тvгээн дэлгэрvvлэх зорилго бvхий 130 гаруй сургагч багш нарыг бvх аймгуудад болон Алтай-Соёны экобvс нутгийн зарим сургуулиудад бэлтгээд байна.