Амар-Хэйлоны экобүс нутаг | WWF

Амар-Хэйлоны экобүс нутаг



 rel=
Монголын Дорнодын тал нутаг
© WWF Mongolia/B. Gankhuyag
 Дагуурын хээрийн эко-бүс нь Орос, Хятад, Монгол улсын нутаг дэвсгэрийг дамнан орших ба энэ нутагт Дагуурын ойт хээрийн, Монгол Манжуурын хээрийн гэсэн 2 дэд бүс багтана.
Монголын нутаг дахь Дагуурын ойт хээр Хэнтийн нуруунаас зүүн тийш Онон, Балж голын савын нам уулархаг газраар тархах бөгөөд шинэс, нарс, хусан ой зөвхөн уулын ар хажуугаар ургаад зогсохгүй голын хөндий дагуух элсэн хөрстэй газраар дан нарсан ой нэлээд бий. Ойтой газраар ойн бараан хөрс тогтворждог бол уулын өвөр хажуу, уулс хоорондын налуу хөндий, голын өндөр дэнжээр хар шороон хөрс голлож тархана. Тvvнчлэн ам хөндийн төв хэсэг, харьцангуй нам газраар нугын ба нуга-намгийн хөрстэй. Энд ойн хил зах руугаа тэлж ойн ургамалшил хээрт  түрж ургах явдал цөөнгүй үзэгдэнэ. Монгол орны бусад нутгийг бодвол энд арай чийглэг, жилд дунджаар 350-450 мм хур тунадас унадаг онцлогтой. <дэлгэрэнгүй>