Алтай, Соёны экобvс нутаг | WWF

Алтай, Соёны экобvс нутаг



 rel=
Ховд голын сав газар
© Tsatsralt S.

Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрхи зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг бєгєєд Монгол, ОХУ, Казах, БНХАУ-ын нутгийг дамнан оршдог онцлогтой. Нийт нутгийн хэмжээ 862000 км2, тvvнээс Монголд 29%, ОХУ-д 62%, Казах-т 5%, БНХАУ-д 4% тус байна.

Энэхvv  бvс нутаг нь газар зvйн хувьд дотроо Алтайн нурууны ойт хээр, тундр, Соёны нурууны тундр, шилмvvст ой, Их нууруудын сав газрын цєлжvv хээр зэрэг эх газрын дэд экобvс нутгуудаас бvрддэг.

Vvний дотор Монгол Улсын нутагт хамаарагдах бvс нутгаас єндєр уулын болон хээр, цєлжvv хээр, ус намгархаг газрууд хосолсон Их нууруудын сав газар болон олон нуур, усны єлгий болсон Дархадын Хотгор чухал байр суурь эзэлдэг.
1. Их нууруудын сав газар

Их нууруудын сав газар нийт 288000 км2 талбайг эзлэн хойд єргєргийн 46-51 градусын хооронд оршино. Тус сав газрын дундаж єндєр далайн тvвшээс дээш 2000 м орчим бєгєєд Монгол Алтайн нурууны зарим оргил 4000 м -ээс дээш оршдог байхад хамгийн нам дор хэсэг Увс нуурт 760 м байдаг. Их нууруудын сав газрыг дотор нь усзvйн сvлжээний тогтолцоо, газарзvйн онцлогийг харгалзан Увс, Хяргас нуурын сав гэж vндсэн 2 хэсэгт хуваадаг. Энэхvv хоёр нуурын сав газарт эдгээртэй усзvйн ил холбоогvй боловч ай савд нь багтдаг том жижиг олон нуур, цєєрєм Монгол Алтай, Хангай, Тагнын нуруу, Тvргэний уулсын хооронд байдаг. Эндхийн бие биеээсээ эрс ялгарах єндєр уулс, єргєн тал, говь цєл, нуур ус намгархаг газар байгалийн нэгэн євєрмєц тогтолцоог бий болгодог. Мєн, энэ сав газрын талаар дэлгэрэнгvй мэдээллийг “National Geographic”-ийн вэб сайтаас англи хэлээр авах боломжтой.