Хүрэн баавгайг байгальд нь буцаан тавилаа | WWF

Хүрэн баавгайг байгальд нь буцаан тавилаа



Posted on 19 May 2020
Баавгайн хөл, сарвуу эрүүл болж, тарга тэвээргэ хангалттай авч, байгальдаа бие дааж амьдрах чадвартай болсон тул түүнийг 2020 оны 4 сард байгальд нь буцаан тавьжээ.
© WWF Mongolia
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “А” хэсгийн  нутгаас өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх боломжгүй, дөрвөн хөл нь хөлдсөн байдалтай хүрэн баавгай олдсон билээ. Тодруулбал, нутгийн малчин айлын хотонд хоёр настай баавгай орж ирсэн тухай мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж уг  амьтныг барьж авчирчээ. Баавгайг авчирсан даруйд хамгаалалтын захиргааны биологичид болон сумын малын эмч нар үзлэг хийхэд  түүний 4 хөлний савар хөлдөж хагарсан, цус гоожсон шархтай, тамир тэнхээ муутай туранхай байсан тул цаашид бие даан өвөлжих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасны дагуу хамгаалалтын захиргааны дэргэд дулаалсан байр бэлтгэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд тэжээж байна. Орчны бүсийн иргэдэд баавгайн талаарх цаг тухай үеийн мэдээ, мэдээллийг хүргэж, хоол хүнс хандивлах уриалгыг гаргаж, баавгайн хооллолт, зан төрх, эрүүл мэндийн ажиглалтыг өдөр бүр хийж ажиллажээ.       
Баавгайн хөл, сарвуу эрүүл болж, тарга тэвээргэ хангалттай авч, байгальдаа бие дааж амьдрах чадвартай болсон тул  түүнийг 2020 оны 4 сард байгальд нь буцаан тавьжээ. Уг баавгайг асарч, тэжээж, хооллоход Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, байгаль орчны гавъяат ажилтан С.Дамдинсүрэн, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дадал сумын Бурхан Халдун Мянгат ХХК, өвөлжүүлэх, хооллох талаар зөвлөгөө өгсөн МУИС-ийн багш, доктор Н.Батсайхан болон нутгийн иргэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн дэмжин ажиллажээ.
 
Баавгайн хөл, сарвуу эрүүл болж, тарга тэвээргэ хангалттай авч, байгальдаа бие дааж амьдрах чадвартай болсон тул түүнийг 2020 оны 4 сард байгальд нь буцаан тавьжээ.
© WWF Mongolia Enlarge