Хар Ямаатын Байгалийн нөөц газарт автомат камераар судалгаа хийж байна | WWF

Хар Ямаатын Байгалийн нөөц газарт автомат камераар судалгаа хийж байна



Posted on 21 April 2020
40 автомат камер байршуулав.
© ДБХС
Хар Ямаатын байгалийн нөөц газар нь халиун буга, бор гөрөөс, чоно, шилүүс, мануул зэрэг цөөнгүй зүйлийн зэрлэг амьтад амьдардаг хамгаалалттай газар юм. Энэ тусгай хамгаалалттай газарт амьдардаг тэдгээр амьтдын байршил, тоо толгой, нүүдлийг тодорхойлох,  түүнчлэн зэрлэг амьтдад үзүүлэх гэрийн малын нөлөөг тодорхойлох зорилгоор  40 автомат камер байршуулав. Уг судалгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Хар Ямаатын Байгалийн нөөц газрын байгаль хамгаалагч нар болон судлаач оюутнуудтай хамтран хийж гүйцэтгэсэн байна. Автомат камеруудыг жилийн турш байрлуулан судалгаа хийх ажээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар тэд судалгааныхаа явцад бор гөрөөс 16, чоно 2, цармын бүргэд 3-ыг ажигласан байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагатай байгуулсан гэрээний дагуу Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг 2014 оноос хариуцан ажиллаж байгаа билээ.Үүний хүрээнд байгаль хамгааллын ажил амжилттай үргэлжилж байна.  
40 автомат камер байршуулав.
© ДБХС Enlarge