Сүхбаатар аймагт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулахаар боллоо | WWF

Сүхбаатар аймагт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулахаар боллоо



Posted on 23 December 2019
Ялангуяа хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдааг бууруулахад анхаарлаа онцгой хандуулах хэрэгтэй болсон гэдэгт талууд санал нэгдлээ.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь байгаль хамгаалалтай холбоотойгоор төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх,  хамтарсан уулзалт, сургалт, сурталчилгаа хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагууд болон тус аймгийн хууль хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 11 дүгээр сард Баруун-Урт хотод амжилттай зохион байгууллаа.       
Уулзалтаар Хэнтий аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл болон гишүүн байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцаж санал солилцлоо.  Ялангуяа хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдааг бууруулахад анхаарлаа онцгой хандуулах хэрэгтэй болсон гэдэгт талууд санал нэгдлээ. Зүүн бүс бол цагаан зээрийн идээшилдэг гол бүс нутаг бөгөөд хууль бус агнуурт өртөх нь буурахгүй байгаа тул энэ чиглэлээр тодорхой төлөвлөгөөтэй ажил хийх хэрэгтэйг уулзалтад оролцогчид хэлж байлаа. 
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад Зүүн бүсийн аймгуудын үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай болсон гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь  хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд онцолсон юм. Талууд энэ санааг дэмжиж хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар боллоо. Мөн цаг үеийн шаардлагад үндэслэн Сүхбаатар аймагт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийг ойрын хугацаанд байгуулахаар болсон байна.   
Ялангуяа хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдааг бууруулахад анхаарлаа онцгой хандуулах хэрэгтэй болсон гэдэгт талууд санал нэгдлээ.
© ДБХС Enlarge