Байгальд ээлтэй бизнесийг амжилттай хөгжүүлж байна | WWF

Байгальд ээлтэй бизнесийг амжилттай хөгжүүлж байна



Posted on 10 December 2019
Хоёр жилийн дараа 5 бүл зөгийг буцаан өгөх бөгөөд тэр үед бие даан үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай болсон байхаар төлөвлөжээ.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажилладаг. Энэ хүрээнд олон ажил санаачилан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Ажилчин зөгий” жижиг төсөл юм. Хар Ямаатын байгалийн нөөц газарт энэ жижиг төслийг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэн З.Оюунтуяа  хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын  санхүүжилтээр 5 бүл зөгийтэй болсон билээ. Энэ хүнийг онцолж сонгосон нь ч учиртай. Иргэн З.Оюунтуяа  6 жилийн өмнөөс хашаандаа чацаргана, улаалзгана, үхрийн нүд, интоор, тошлой, нохойн хошуу, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод бут тарьж, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангаж ирсэн туршлагатай. Бас байгальд ээлтэй амьдардаг нэгэн.
Түүний хичээл зүтгэл ч үр дүнд хүрч байна. 2019 оны долдугаар сарын байдлаар 25кг байгалийн цэвэр зөгийн бал хураан авч борлуулжээ. Нутгийн иргэд ч дуртайяа худалдан авч байгаа аж.  Хоёр жилийн дараа  5 бүл зөгийг буцаан  өгөх бөгөөд тэр үед бие даан үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай болсон байхаар төлөвлөжээ.  
Хоёр жилийн дараа 5 бүл зөгийг буцаан өгөх бөгөөд тэр үед бие даан үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай болсон байхаар төлөвлөжээ.
© ДБХС Enlarge