| WWF



 rel=
Манайхан хөдөлмөрөө үнэлүүлэв
© Дэлхийн байгаль хамгаалах сан

ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан шагнууллаа

Монголд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага бий. Эдгээрийн дотроос хамрах хүрээ, хийж байгаа үр дүнтэй ажлаараа гоц ялгардаг байгууллага бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хэмээн жирийн иргэдээс эхлээд төр засгийн удирдлага хүлээн зөвшөөрдөг билээ.Үүний нотолгоо болсон үйл явдал болж тус байгууллагын хамт олны хөдөлмөрийг төр засаг үнэллээ. Монгол улсын Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын тушаалаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрыг яамны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа. Сүүлийн жилүүдэд тус байгуулагын нэр хүнд байнга өсч Монголд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх байгууллагын нэг болсныг яамны сайд онцлон хэлж байв. Мөн энэ өдөр тус байгууллагын Захиргаа, Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал М.Энхтуяа, Зүйлийн хөтөлбөрийн менежер Ё.Онон, Зүүн бүсийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Батхуяг, хөтөлбөрийн менежер М.Хулан, Газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн Д.Санжмятав, хөтөлбөрийн ажилтан Б.Мөнхчулуун, Бөхөнгийн менежер Б.Чимэддорж,Алтай Соёны бүсийн захирал Д.Цэвээнравдан, “Ирвэс-3” багийн ахлагч Ш.Гантулга нарыг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Түүнчлэн Усны асуудал хариуцсан ажилтан Б.Оюунмөнх,Хөтөлбөрийн газрын жолооч Ж.Бүргэд,Бөхөн хамгаалагч Б.Жамц,Ц.Буянбат нарыг яамны жуух бичгээр шагнасан байна.