The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Our News
Зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам барих стандартыг заавал хэрэгжүүлэх ёстой
Стандарт хараахан хэрэгжээгүй байтал дэд бүтцийн томоохон ажлууд эхнээсээ эхэлж байна. Цагаан зээрийн гол идээшил нутаг болох зүүн аймгуудад, тодорхой хэлбэл, Баруун Урт-Бичигт чиглэлд 272 км авто замын ажил удахгүй эхлэх гэж байна. Энэ нь эдийн засагт ач холбогдолтой ч нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах эрсдэлтэй юм.
Улсын эдийн засгийг сайжруулах үүднээс дэд бүтцийг түлхүү хөгжүүлж байгаа. Гэвч авто болон төмөр зам нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр холбогдох талууд санал солилцсон юм.
Тал хээр, говь цөлийн дагуух амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс 2015 онд баталсан бол уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг батлаад удаагүй байгаа билээ. Ингэснээр шинээр авто зам болон төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстойг стандартчилсан юм. Стандарт хараахан хэрэгжээгүй байтал дэд бүтцийн томоохон ажлууд эхнээсээ эхэлж байна. Цагаан зээрийн гол идээшил нутаг болох зүүн аймгуудад, тодорхой хэлбэл, Баруун Урт-Бичигт чиглэлд 272 км авто замын ажил удахгүй эхлэх гэж байна. Энэ нь эдийн засагт ач холбогдолтой ч нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах эрсдэлтэй юм.
Уулзалтад оролцогчид зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам барих стандарт гарсан тул хэрэгжүүлэхээс өөр аргагүй, гэхдээ анхаарах асуудал цөөнгүй байна гэж байлаа. Ялангуяа замын зураг төсөл боловсруулах болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний журмын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг оролцогчид онцолж байсан юм. Хэдийгээр бэрхшээл байгаа ч зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам барих стандартыг хэрэгжүүлэх нь маш чухал гэдэгтээ талууд санал нэгдэж байлаа.

© ДБХС
Хэдийгээр бэрхшээл байгаа ч зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам барих стандартыг хэрэгжүүлэх нь маш чухал гэдэгтээ талууд санал нэгдэж байлаа.