What would you like to search for?

Our News

Хилээр оруулахыг хориглосон барааны тоонд хавхыг оруулах хүсэлтийг БОАЖЯ-ны сайдад илгээлээ

Энэ жил Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монголын Скаутын холбоотой хамтран цоохор ирвэс хамгаалах өдрийг Улаанбаатар хотод 2019 оны 10 сарын 20-нд тэмдэглэлээ. Өдөрлөгийн үеэр дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн байгаль, экологийн ач холбогдлыг танилцуулах, цоохор ирвэсийн талаархи мэдээллийг тоглоом болон танин мэдэхүйн өртөөгөөр дамжуулан олгох тэмцээнд хүүхдүүдийг оролцуулав. Түүнчлэн Panda badge (тэмдэгт)-ийг хүүхдүүдэд танилцуулах, өмнө нь болзол хангасан скаутуудад гардуулж өглаа. Мөн хүүхдүүд хамтдаа флашмоб бүжиглэх зэргээр ирвэсийн төлөө хөгжилдөн наадсан юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг 2014 оноос эхлэн Монголд тэмдэглэж байна.       
Энэ жил Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монголын Скаутын  холбоотой хамтран цоохор ирвэс хамгаалах өдрийг Улаанбаатар хотод 2019 оны 10 сарын 20-нд тэмдэглэлээ. Өдөрлөгийн үеэр дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн байгаль, экологийн ач холбогдлыг танилцуулах,  цоохор ирвэсийн талаархи мэдээллийг тоглоом болон танин мэдэхүйн өртөөгөөр дамжуулан олгох тэмцээнд хүүхдүүдийг оролцуулав. Түүнчлэн Panda badge (тэмдэгт)-ийг  хүүхдүүдэд танилцуулах, өмнө нь болзол хангасан  скаутуудад гардуулж өглаа. Мөн хүүхдүүд хамтдаа флашмоб бүжиглэх зэргээр ирвэсийн төлөө хөгжилдөн наадсан юм.       
Харин хөдөө орон нутагт 2019 оны 10 сарын 21-нд  Говь-Алтай аймгийн төвд “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэв. Өдөрлөгт Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Өмнөговь аймгийн төлөөллөөс гадна ОХУ-ын хүүхдүүд оролцлоо.  “Цоохор найз “номоор дамжуулан ирвэсийн үнэ цэнэ ач холбогдлыг Алтай хотын иргэдэд хүргэсэн бөгөөд урлагийн тоглолт зэрэг  сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулсан юм. Хамгийн онцлог үйл явдал нь хүүхдүүд цоохор ирвэс болон бусад амьтдын амьдралд аюул учруулж буй хавхыг хилээр оруулахыг хориглосон барааны тоонд оруулах хүсэлт бүхий захидлыг БОАЖЯ-ны сайдад  илгээсэн явдал байв. Тэд хариугаа удахгүй авах бөгөөд санаачилга нь үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Хавх нь зэрлэг амьтдад хамгийн их аюул занал учруулдаг бөгөөд жилд нэг хавх  дунджаар 10 амьтны амийг хөнөөдөг ажээ.
© ДБХС
Өдөрлөгийн үеэр дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн байгаль, экологийн ач холбогдлыг танилцуулах, цоохор ирвэсийн талаархи мэдээллийг тоглоом болон танин мэдэхүйн өртөөгөөр дамжуулан олгох тэмцээнд хүүхдүүдийг оролцуулав.
© ДБХС
Мөн хүүхдүүд хамтдаа флашмоб бүжиглэх зэргээр ирвэсийн төлөө хөгжилдөн наадсан юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу