What would you like to search for?

Our News

Монгол Улсын Засгийн газар есөн газрыг Улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Улсын хэмжээнд есөн газрыг шинээр болон өргөтгөлөөр тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэх боломж гарч байна. Энэ асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэх аж. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх юм.

Улсын хэмжээнд есөн газрыг шинээр болон өргөтгөлөөр тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэх боломж гарч байна.  Энэ асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэх аж. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх юм.   
Дахин   давтагдашгүй   байгаль,   экологийн   үйл   явц,   нэн   ховор амьтдыг  ирээдүй  хойч  үедээ бүрэн бүтэн хамгаалан үлдээхийн  тулд  газар  нутгийнхаа  30 хувийг  тусгай  хамгаалалтад  авах  Монгол  улсын  Засгийн  газрын бодлогыг  Дэлхийн  байгаль  хамгаалах  сан  (WWF)-гийн  Монгол  дахь  хөтөлбөрийн  газар  дэмжиж  ажилладаг.  Тиймээс дээрхи 9 газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахад шаардлагатай бэлтгэл ажилд талуудтай хамтран идэвхтэй оролцлоо.  
Цаашид тусгай   хамгаалалттай   газар   нутгийн   (ТХГН)   сүлжээг   өргөтгөх, орон  нутгийн болоод хил  дамнасан  байгаль  хамгааллын  төлөвлөгөө боловсруулах  (байгаль  хамгаалах  төлөвлөлт - CAP/Miradi), үнэлгээ мониторинг хийх (нөхцөл байдалд тааруулан дахин боловсруулсан менежментийн үр ашигт байдлыг хянах арга-METT), зэрлэг амьтны судалгаа, мониторинг (Биологийн олон янз байдлын мониторинг ба цахим мэдээллийн сангийн тогтолцоо-Biosan) нэвтрүүлэх замаар одоо байгаа ТХГН-ын менежментийг сайжруулах зорилттой ажиллаж байна.        
Үүнд:     
 -Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,        
-Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,   
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
-Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
 -Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
 -Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
- Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
 -Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
 -Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ.
Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн олборлолтыг таслан зогсоох боломж бүрдэж байгаа юм.        
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу