Зөвлөх сонгон шалгаруулна | WWF

Зөвлөх сонгон шалгаруулна



Posted on 26 August 2019
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус ТББ байгууллага юм. Тус байгууллага нь 2013 оноос Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын нутгийг дамнан орших Хар ямаатын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг гэрээний дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны мэдээллийн төвийн барилгыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд барихаар төлөвлөн гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулж аваад байна. Барилгыг холбогдох шаардлагын дагуу барихад хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хувь хүнийг сонгох сонгон шалгаруулалтад материал ирүүлэхийг урьж байна.              
Зорилго: Хэнтий аймгийн Баян-Овоо суманд баригдах Хар ямаатын Байгалийн нөөц газрын мэдээллийн төвийн барилгыг барьж хүлээлгэн өгөхөд хяналт тавих   
Гүйцэтгэх хугацаа: 2019/9/15-2019/11/20    
Зорилтот газар: Улаанбаатар, Хэнтий аймгийн Баян-Овоо сум (тодорхой хугацаагаар)
Гүйцэтгэх ажил:        
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд баригдах Хар ямаатын байгалийн нөөц газрын мэдээллийн төвийн 90 м2 барилгыг сонгогдсон байгууллага нь шаардлагын дагуу барьж буйд хяналт тавих, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах 
Тавигдах шалгуур:
Барилгын зураг төсөл, барилга угсралт, гүйцэтгэлийн чиглэлээр мэргэшсэн,
15-аас доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Ирүүлэх материал:
Дараах мэдээллүүдийг 2019 оны 9 сарын 6-ны өдрийн 17 цагаас өмнө info@wwf.mn цахим хаягаар ирүүлнэ. Үүнд:
-Тухай ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter)
-Туршлага, ур чадварыг дэлгэрэнгүй тусгасан CV
-Тодорхойлолт гаргах 2 хүний мэдээлэл
-Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбар
-Боловсролын дипломны хуулбар

 
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge