What would you like to search for?

МОНГОЛ ОРНЫ ХѲХТѲН АМЬТНЫ УЛААН ДАНС БА ХАМГААЛАЛ (Хоёрдугаар хэвлэл)

Монгол орны Сибирийн тайгаас Төв Азийн хээр, говь цөл хүртэлх өндөр уулсын өвөрмөц систем, ус, намгархаг газар зэрэг экосистемийн нэн олон янз байдал нь 145 зүйл хөхтөн, 519 зүйл шувуу, 25 зүйл мөлхөгч, 7 зүйл хоёр нутагтан, 80 зүйл загас амьдрахад тааламжтай орчныг бүрдүүлдэг.

Энэ удаагийн амьтны Улаан дансны үнэлгээ нь 19 жилийн дараа шинэчлэгдэж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэг, МУИС, ШУА, МУБИС, бусад төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаачдын хамтын хүчин чармайлтаар Монгол орны 76 зүйл загас, 7 зүйл хоёр нутагтан, 25 зүйл мөлхөгчид, 141 зүйл хөхтөн амьтны үнэлгээг шинэчлэн хийж, анги тус бүрээр нэгтгэсэн бүтээлийг гаргаж байна. Цаашид Дэлхийн байгаль хамгаалах холбооны жишгийн дагуу зургаан жил тутам үнэлгээг шинэчилж, хамгааллын шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байх нь нэн чухал юм.

Дэлгэрэнгүй үзэх

МОНГОЛ ОРНЫ ХѲХТѲН АМЬТНЫ УЛААН ДАНС БА ХАМГААЛАЛ

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу