What would you like to search for?

Дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нүүдлийн шувуудын өндөг хамгаалах “Миний нутгийн дэгдээхэй” аяныг экоклубын сурагчидтай хамтран хийж байгаа билээ. Аяны хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь хүүхдүүдийн оролцоотойгоор тогорууны өндөг хамгаалах ажил юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч хүүхдүүд хамгааллын ажилд идэвхтэй оролцох болсон.Энэ ажлыг олон нийтэд хүргэх зорилгоор дэгдээхэй хамгаалагч хүүхдүүдийн тухай өгүүлсэн комик ном хэвлэгдлээ. Зохиолыг Г.Ганчулуун, П.Наранбаатар, зураачаар Б.Аюурзана, Б.Бадамханд нар ажилласан юм.

Дэлгэрэнгүй үзэх

Дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу