Экоклубын сурагчид cудалгаанд идэвхтэй оролцож байна | WWF

Экоклубын сурагчид cудалгаанд идэвхтэй оролцож байна



Posted on 01 October 2020
Судалгааг үе шаттай хийснээр булгийн эхийг хашиж хамгаалснаар байгаль орчинд ямар өөрчлөлт гарч байгаа нь тодорхой болно.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Алтай Соёны бүс нутгийн говийн булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг экоклубын сурагчид, нутгийн иргэдтэй  хамтран амжилттай хийж байгаа билээ. Булгийн эхийг хашиж хамгаалснаар урсац нь нэмэгдсэн бөгөөд энэ нь говийн зэрлэг амьтдад эергээр нөлөөлж байгаа юм.  Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар экоклубын сурагчидтай хамтран эхийг нь хашсан булгуудын ургамлын зүйлийн бүрдэл, усны мониторинг судалгааг эхлүүллээ. Судалгааг үе шаттай хийснээр булгийн эхийг хашиж хамгаалснаар байгаль орчинд ямар өөрчлөлт гарч байгаа нь тодорхой болно. Түүнчлэн экоклубын багш, сурагчдыг чадавхижуулж, ургамлын судалгааны арга зүйд сургаснаар өөрсдөө мониторинг судалгаа хийх чадвартай болох юм.  Энэ ажлыг  2020 оны  7 дугаар сарын 23-28-нд хийсэн бөгөөд Ховд их сургуулийн мэргэжилтнүүд болон экоклубын сурагчид багшийн хамт оролцов. Тэд “Ковид-19” өвчлөлтэй холбоотой  гаргасан аймаг, орон нутгийн онцгой комиссын заавар, зөвлөмжийг баримталж цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Ургамлын судалгаа хийхдээ хашсан талбай дотор, хашааны гадна талд, хашаанаас 100 метрийн зайд цэг сонгон авч судалжээ.  
Мэргэжилтнүүдийн ярьснаар хашсан талбайн ургамал сайн ургасан байсан бөгөөд биомасс болон ургамлын зүйлийн бүрдэл, бүрхцийн хувьд маш их ялгаатай байжээ. Тухайлбал, Тунгалагийн булгийн хашсан талбайд 13 зүйлийн ургамал ургасан байхад Шарга сумын Шагшигийн булагт зэгс шинээр ургасан байна. Энэ удаагийн судалгааны ажлаар анхны суурь мэдээллийг бүрдүүлсэн бөгөөд цаашид  хэд хэдэн удаагийн хэмжилтийн үр дүнгээс шалтгаалж үр дүнг тодорхойлох ажээ.
Судалгааг үе шаттай хийснээр булгийн эхийг хашиж хамгаалснаар байгаль орчинд ямар өөрчлөлт гарч байгаа нь тодорхой болно.
© ДБХС Enlarge
Ургамлын судалгаа хийхдээ хашсан талбай дотор, хашааны гадна талд, хашаанаас 100 метрийн зайд цэг сонгон авч судалжээ.
© ДБХС Enlarge