Хүүхдүүд байгаль хамгаалагч аавынхаа ажлын талаар захидал бичжээ | WWF

Хүүхдүүд байгаль хамгаалагч аавынхаа ажлын талаар захидал бичжээ



Posted on 19 June 2020
Эхний байранд орсон 2 сурагчийн захидлаас сэдэвлэн ТВ нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд үзүүлэх ажээ.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Ховд аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн байгаль хамгаалагчдын  хүүхдүүдийн  дунд “Миний аавд тохиолдсон явдал” хэмээх захидлын уралдаан зарлажээ. Хүүхдүүд аавынхаа байгаль хамгаалах ажлаа хийж явахад тохиолдсон сонирхолтой, сургамжтай үйл явдлыг бичиж оролцсон байна.  Эхний байранд орсон 2 сурагчийн захидлаас сэдэвлэн ТВ нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд үзүүлэх ажээ. Ингэснээр олон нийт байгаль хамгаалагчийн хүнд бэрх хөдөлмөрийн талаар мэдэж авах юм.   
Түүнчлэн Хадран загасны үржлийн үеийг тохиолдуулан Ховд аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран “Би хороохгүй” сурталчилгааны ажил хийлээ. 2 сэдвээр видео шторк бэлдэн олон нийтийн сүлжээгээр цацсан ба нийт 13 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна.
Сонирхуулахад, Их нууруудын хотгорын нуур, голуудад тархсан монгол хадран загас нь нутгийн унаган зүйл  юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоос өөр хаана ч байхгүй. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой хэвийн байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг.   
 
 
 
Эхний байранд орсон 2 сурагчийн захидлаас сэдэвлэн ТВ нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд үзүүлэх ажээ.
© ДБХС Enlarge