The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Экоклубын хүүхдүүд нүүдлийн шувуудын талаархи мэдлэгээ дээшлүүллээ
Уг арга хэмжээнд экоклубын 70 сурагч оролцож нүүдлийн шувуудын талаархи мэдлэгээ дээшлүүллээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг татсан юм.Мөн нүүдлийн шувуудын талаарх сонирхолтой тоо баримтыг танилцуулав.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нүүдлийн ховор шувуудын хамгаалалд идэвхтэй ажиллаж байна. Тодруулбал, тогорууны амьдрах орчныг хашиж хамгаалах, үржлийн амжилтыг тодорхойлох судалгаа хийх болон экоклубын сурагчидтай хамтран сурталчилгааны кампанит ажил хийдэг.
Энэ ажлын хүрээнд экоклубын сурагчидтай хамтран “Тогоруу шувуугаа угтаж авцгаая” уламжлалт арга хэмжээг Хэнтий аймгийн Норовлин суманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд экоклубын 70 сурагч оролцож нүүдлийн шувуудын талаархи мэдлэгээ дээшлүүллээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг татсан юм.Мөн нүүдлийн шувуудын талаарх сонирхолтой тоо баримтыг танилцуулав.
Түүнчлэн хүүхдүүд гурван баг болж хуваагдан Улз гол дагуу ажиглалт хийсэн бөгөөд нэн ховор цэн тогоруу зэрэг 18 зүйлийн шувуу ажигласан байна. Арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд “Тогоруу шувуугаа мэддэг болцгооё” номын танилцуулга хийлээ. Хүүхдүүд хамгийн ихдээ 2 зүйлийн тогоруу мэддэг байсан бөгөөд сургалтын үр дүнд 6 зүйлийн тогорууг мэддэг болжээ.
Арга хэмжээ болсон Норовлин сумын хувьд онцлогтой. Учир нь, тус сумын нутагт усны шувууд олноор цуглардаг жижиг нуурууд цөөнгүй бий. Мэргэжилтнүүдийн ярьснаар сүүлийн жилүүдэд Норовлин сумын ус намгархаг газрууд болон жижиг нууранд цэн тогорууны амьдрах орчин багасч байгаа аж. Энэ нь малын нөлөөтэй холбоотой юм байна. Тиймээс шувуудын үржлийн үед нохойгоо уях, зэгс рүү адуу, үхрээ оруулахгүй байх нь чухал гэдгийг экоклубын сурагчид малчдад уриаллаа.
Түүнчлэн дэгдээхэй хамгаалах “Миний нутгийн дэгдээхэй” санаачилгад Монгол Дагуурын дархан цаазат газарт орших Дөрөө нуурын ойролцоо нутагладаг айлуудын 11 сурагч нэгджээ. Тэднийг сургалтад хамруулж, хээрийн ажиглалт мониторинг хийх арга зүйд сургасан байна.