What would you like to search for?

Our News

Байгаль хамгаалагчид мэдлэгээ дээшлүүллээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар байгаль хамгаалагч нарт зориулсан энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд бусад холбогдох талуудтай хамтран хийж 2024 онд албан ёсоор батлуулсан нь Монголд анхдагч болсон юм. Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу анхан, дунд, ахисан шатны сургалтын модулийг боловсруулж 3 цуврал ном хэвлэж түгээгээд байна.

Байгаль хамгаалагчдын мэдлэг, туршлагыг дээшлүүлэхэд мэргэжлийн сургалт маш чухал байдаг. Ялангуяа бүх талын мэдээлэл агуулсан сургалтын хөтөлбөрийн шаардлага их байсан юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар байгаль хамгаалагч нарт зориулсан энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд бусад холбогдох талуудтай хамтран хийж 2024 онд албан ёсоор батлуулсан нь Монголд анхдагч болсон юм. Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу анхан, дунд, ахисан шатны сургалтын модулийг боловсруулж 3 цуврал ном хэвлэж түгээгээд байна.

Тэгвэл уг сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх анхны сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Aлтай-Соён, Амар-Хейлоны бүс нутагт хамаарах улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, Монголын Байгаль Хамгаалагчдын Холбоо хамтран зохион байгууллаа. Сургалтад нийт 30 хамгаалалтын захиргааны 42 байгаль хамгаалагч оролцсон юм.

Сургалтаар байгаль хамгаалагчийн хэрэглэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ямар байх ёстой, эргүүл хяналт шалгалтын ажлыг хэрхэн хуульд нийцүүлэн зохион байгуулах, биологийн олон янзын байдлын судалгаа, мониторинг хийх аргыг заалаа. Дараа нь сурсан мэдсэнээ хээрийн дадлага ажлаар баталгаажууллаа. Сургалтад оролцогчдод сургагч багшийн сертификат олгосон бөгөөд тэд орон нутагтаа ийм төрлийн сургалт зохион байгуулах эрхтэй болж байгаа юм.

 

© ДБХС
Байгаль хамгаалагчид мэдлэгээ дээшлүүллээ

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу