The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Central Asia
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Тогоруу хамгаалалд хамтдаа
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нүүдлийн шувуудын өндөг хамгаалах “Миний нутгийн дэгдээхэй” аяныг экоклубын сурагчидтай хамтран хийж байгаа билээ. Аяны хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь хүүхдүүдийн оролцоотойгоор тогорууны өндөг хамгаалах ажил юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нүүдлийн шувуудын өндөг хамгаалах “Миний нутгийн дэгдээхэй” аяныг экоклубын сурагчидтай хамтран хийж байгаа билээ. Аяны хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь хүүхдүүдийн оролцоотойгоор тогорууны өндөг хамгаалах ажил юм.
Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс сурагчид энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийж байна. Тэд нуур орчмын малын тоо болон нохойны тоог гаргаж, цэн тогорууны үржлийн үед гэрийн нохойгоо уяхыг уриалах ажлыг эрчимтэй хийж байгаа юм.
Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд сурагчдын мониторинг судалгаатай танилцах, зөвлөгөө өгөх зорилгоор явуулын уулзалт зохион байгууллаа. Уулзалтад энэ аянд оролцогч сурагчид болон тэдний эцэг эхчүүд оролцов. Тэд зуны хугацаанд нохойгоо уяж, малаа нуурлуу бэлчээхгүй байхад анхаарч ажиглалт хийж, мониторингийн дэвтэртээ тэмдэглэл хөтөлжээ. Хамгийн чухал нь, тэдний үйл ажиллагааг эцэг эхчүүд нь дэмжиж байна. Жишээлбэл, энэ аянд идэвхтэй оролцож байгаа О.Нандинцэцэг охины малчин ээж аав нь өмнөх жилүүдэд 6 дугаар сарын 10 орчимд зусландаа буудаг байсан бол энэ зун 07 сарын 01-нд буужээ. Энэ нь нуур орчмын бэлчээрийг хамгаалах, тогорууны үржлийн үед үүрнээс нь малаа хол байлгах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, тэд охиныхоо байгаль хамгааллын ажлыг дэмжиж байна. Тэд өнгөрсөн жил хамтдаа тогорууны амьдрах орчныг хамгаалснаар цэн тогорууны 2 дэгдээхэй амжилттай өсч бойжоод нисчээ. О.Нандинцэцэг охин нуурын ойролцоо амьдардаг зургаан сурагчид тогорууны өндөг, дэгдээхэйг хамгаалахын ач холбогдлыг ухуулан таниулсны үр дүнд тэд хамгааллын ажилд оролцохоор болжээ.